Нүүр хуудас УрлагAilee: Энэ зун бидэнд онцгой дурсамж үлдэнэ

Ailee: Энэ зун бидэнд онцгой дурсамж үлдэнэ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Солонгосын урлагийн нэрт төлөөлөгч Ailee Монголын тайзнаа анх удаа гарах гэж байна. “Эвандис” энтертайнментын зүгээс зохион байгуулж буй “Super Concert 2025” тоглолтын хүрээнд тэрээр зургадугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болжээ. Хүчирхэг хоолой, гүн утга агуулсан уран бүтээлүүдээрээ сонсогчдын зүрх сэтгэлийг байлдан дагуулж ирсэн Ailee энэхүү тоглолтод оролцох гэж буйгаа албан ёсоор зарласан байна.

1989 оны тавдугаар сарын 30-нд төрсөн, жинхэнэ нэр нь Ий Еэ Жин буюу Lee Ye Jin хэмээх дуучин бүсгүй Солонгосын дуу хөгжмийн ертөнцөд 2010 оноос хойш албан ёсоор хөл тавьсан. Тэрээр өмнө нь АНУ-ын Muzo энтертайнмент компанид ажиллаж байсан бөгөөд дараа нь Өмнөд Солонгост ирж, YMC энтертайнменттай гэрээ байгуулан уран бүтээлээ эхлүүлжээ. Өдгөө түүний уран бүтээлийн замнал 39 дуу хөгжмийн шагналаар үнэлэгдээд буй.

Ailee Монголын хөгжмийн хорхойтнуудад зориулан мэндчилгээ дэвшүүлж, анхны тоглолтоо хийх гэж байгаадаа догдолж буйгаа илэрхийлсэн. Тэрээр энэхүү тоглолтыг фэнүүдтэйгээ анх уулзах онцгой агшин гэж тодорхойлсон бөгөөд сэтгэлд хоногшсон дуугаа толилуулахын зэрэгцээ, үзэгчдэд мартагдашгүй мэдрэмж бэлэглэхээр бэлтгэж байгаа ажээ.

Ailee-гийн тоглолт зөвхөн хөгжмийн баяр биш, бас нэгэн шинэ уулзалт, шинэ дурсамж, уран бүтээлчийн зүрхнээс фэнүүд рүү чиглэсэн дулаахан харилцаа болох нь дамжиггүй. Тэрээр “Хамтдаа энэ зуны мартагдашгүй дурсамжаа бүтээе” хэмээн уриалсан нь тун оновчтой, уриалга дүүрэн байлаа.

You may also like

Сэтгэгдэл үлдээх