Нүүр хуудас Урлаг“ALLDAY PROJECT” нэртэй эрэгтэй, эмэгтэй гишүүдтэй шинэ к-поп хамтлаг дебют хийхэд бэлэн боллоо

“ALLDAY PROJECT” нэртэй эрэгтэй, эмэгтэй гишүүдтэй шинэ к-поп хамтлаг дебют хийхэд бэлэн боллоо

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

“The Black Level” агентлаг шинэлэг бүрэлдэхүүнтэй к-поп хамтлагийг танилцууллаа. Эрэгтэй, эмэгтэй гишүүдээс бүрдсэн “ALLDAY PROJECT” нэртэй энэхүү хамтлаг албан ёсоор зургаадугаар сарын 23-нд дебют хийж, анхны уран бүтээлээ олон нийтэд хүргэхээр болжээ.

Хамтлагийн бүрэлдэхүүнд дараах таван гишүүн багтжээ: Annie, Tarzzan, Bailey, Woochan, Youngseo. Тэд бүгд к-поп болон уран бүтээлийн салбарт өөр өөрийн өвөрмөц туршлага, ур чадвартай хүмүүс аж.

Woochan нь Big Hit Entertainment-ын бэлтгэгдэгч байсан бөгөөд Trainee A-ийн гишүүнээр танигдаж байв. Youngseo нь Belift Lab агентлагийн “R U Next?” хэмээх өрсөлдөөнт шоунаас хоёрдугаар байранд шалгарч, ILLIT хамтлагт дебют хийх байсан ч хувийн шалтгаанаар орхисон байна. Bailey нь мэргэжлийн бүжиг дэглээч, бүжигчин, Tarzzan нь загварын салбарт амжилттай яваа модель бол Annie нь Samsung корпорацын захирлын ач охин гэдгээрээ анхаарал татаж байна.

“The Black Level” агентлагийн зүгээс “ALLDAY PROJECT бол өөр өөр салбар, гарал үүсэлтэй таван авьяастны нэгдэл. Тэд хамтдаа шинэ соргог зүйл бүтээх, к-поп соёлыг тэлэх, хуучинсаг хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилготойгоор нэгдсэн” хэмээн мэдэгджээ.

Тус хамтлагийн ард зогсож буй гол продюсер бол YG Entertainment-ын шилдэг уран бүтээлчдийн нэг Teddy Park юм. Тэрээр Bigbang, 2NE1, Blackpink болон Jeon Somi, Sunmi, Seven, Lee Hi зэрэг олон алдарт уран бүтээлчдийн уран бүтээл дээр ажиллаж байсан түүхтэй, нэр хүндтэй продюсер юм.

“ALLDAY PROJECT” нь к-поп хөгжмийн ертөнцөд эрэгтэй, эмэгтэй хамтлагийн хослол, олон талт авьяасыг нэгтгэсэн шинэлэг концепц бүхий уран бүтээлчдийн нэгдэл болж буйгаараа онцлог юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх