Нүүр хуудас Үйл явдал ба зар“Алтан өргөө” кино наадам эхлэхэд бэлэн боллоо: Үнэгүй үзвэр, онцгой нээлт үзэгчдийг хүлээж байна

“Алтан өргөө” кино наадам эхлэхэд бэлэн боллоо: Үнэгүй үзвэр, онцгой нээлт үзэгчдийг хүлээж байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Алтан өргөө” олон улсын кино наадам ирэх тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ үеэр “Лоринэт” сантай хамтран “Inspiring Asia-2025” бичил кино наадмын шилдэг монгол бүтээлүүдийг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэхээр болжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын залуусын өмнө тулгамдаж буй сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг зургаан өөр өнцгөөс харуулсан бичил кинонуудыг үзэгчдэд толилуулах юм.

Үзвэрийн дараа дараагийн наадамд оролцох мэдээлэл өгнө

Үнэгүй үзвэрийн дараагаар “Inspiring Asia-2026” бичил кино наадамд ямар журмаар оролцох талаар дэлгэрэнгүй танилцуулга хийх аж. Үзвэр нь бүхэлдээ үнэ төлбөргүй бөгөөд үзэгчид суудлаа урьдчилан баталгаажуулах боломжтой байна.

Наадмыг Бельгийн найруулагчийн баримтат кино нээнэ

Энэ жилийн “Алтан өргөө” олон улсын кино наадмын нээлтийн үзвэрээр Бельгийн залуу найруулагч Коко Воутерс-ийн “Framing Her” баримтат кино гарах юм байна. Тэрээр нохойгоо дагуулан эмэгтэй найруулагчдын уран бүтээлийн мөрөөр Европоос Ази руу гурван жилийн урт аялал хийжээ.

Энэ хугацаанд тэр Казахстан, Хятад, Энэтхэг, Монголд ажиллаж, тухайн улсын тэргүүлэх дөрвөн эмэгтэй инди найруулагчтай уулзсан байна. Улмаар тэдний уран бүтээл, амьдралын түүх, уран сайхны үзэл баримтлалыг илэн далангүй байдлаар энэхүү баримтат кинондоо буулгажээ.

“Алтан өргөө” кино наадам эхлэхэд бэлэн боллоо: Үнэгүй үзвэр, онцгой нээлт үзэгчдийг хүлээж байна

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх