Нүүр хуудас Кино“Avatar: Fire and Ash” 345 сая долларын нээлтийн орлого

“Avatar: Fire and Ash” 345 сая долларын нээлтийн орлого

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

Дэлхий даяарх нээлтийн орлого таамаглаж байснаар 2025 оны дээгүүрт бичигдэв

Лос-Анжелес, 2025 оны арванхоёрдугаар сарын 22-нд мэдээлснээр, Канадын найруулагч Жэймс Кэмероны “Avatar” цувралын гуравдугаар анги “Avatar: Fire and Ash” дэлхий даяар 345 сая ам.долларын тасалбарын орлогоор нээлтээ эхлүүлжээ. Энэ үзүүлэлт нь шинжээчдийн урьдчилан тооцоолж байсан түвшинтэй ерөнхийдөө тохирсон байна.

Ингэснээр уг бүтээл 2025 онд нээлтээ хийсэн Холливүүдийн кинонуудаас арваннэгдүгээр сард гарсан “Walt Disney”-ийн “Zootopia 2” хүүхэлдэйн кино (556 сая ам.доллар)-ны дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

Хойд Америкт 88 сая доллароор тэргүүлж, Пандорагийн түүхийг үргэлжлүүлэв

“Disney”-ийн тооцоолсноор “Avatar”-ын шинэ анги АНУ, Канадад 88 сая ам.долларын орлогоор амралтын өдрүүдийн кассын жагсаалтыг тэргүүлжээ. “Fire and Ash” ангид Пандора гараг дээр амьдардаг есөн фут өндөр, цэнхэр арьстай нави хүмүүсийн түүх үргэлжилнэ.

“Way of Water”-оос 35 хувиар бага ч баярын улирал өсөлт авчирна гэж үзэв

2022 онд нээлтээ хийсэн “Avatar: The Way of Water” киноны эхний орлоготой харьцуулахад энэ удаагийн нээлт 35 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Үзэгчдийн хүлээлт өмнөх ангийнх шиг өндөр хэмжээнд хүрээгүй тухай “Exhibitiontor Relations” фирмийн шинжээч Жефф Бок “Fire and Ash” нь үзэгчдэд өмнөх ангийнх шиг өндөр хүлээлт үүсгээгүй гэж “Exhibitiontor Relations” фирмийн шинжээч Жефф Бок хэлжээ.

Гэсэн ч тэрээр баярын улирлын онцлогийг онцолж, “Гэсэн хэдий ч баярын улирлын хувьд энэ бол гайхалтай эхлэл юм. Ирэх хоёр, гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд кассын орлого ихээхэн өснө” гэж Ж.Бок хэлээд, Зул сарын болон шинэ жилийн үеэр хүмүүсийн кино үзэх идэвх улам нэмэгддэгийг дурдсан байна. Кинотеатруудын зүгээс “Fire and Ash” ирэх жил хүртэл үзэгчдийн сонирхлыг сэргээж үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа аж.

“Comscore”-ийн мэдээллээр, оны эхнээс хойших тасалбарын борлуулалт 2024 онтой харьцуулахад 1.3 хувиар өссөн ч цар тахлын өмнөх 2019 оныхоос 22.5 хувиар доогуур хэвээр байна.

Ж.Кэмерон өмнө нь “Avatar” кинонууд өндөр өртөгтэй бүтдэг тул цувралыг үргэлжлүүлэхийн тулд их хэмжээний ашиг шаардлагатайг хүлээн зөвшөөрч байсан удаатай. Харин “Disney” кинонуудын төсвийг олон нийтэд зарлаагүй хэвээр байна.

Цувралын өмнөх амжилт ба дараагийн ангиудын тов

2009 онд гарсан анхны “Avatar” дэлхий даяар 2.9 тэрбум ам.долларын тасалбарын орлого олж байсан бол 2022 оны “Way of Water” 2.3 тэрбум ам.долларт хүрчээ. Харин дөрөв, тавдугаар ангиудыг 2029, 2031 онд үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Адаркидай 12 сар 22, 2025 - 15:34

Avatar үргэлж сонирхол татдаг кино шүү

Хариулах
Чагатай 12 сар 22, 2025 - 15:38

Заавал кино театрт үзнэ ээ

Хариулах

Сэтгэгдэл үлдээх