Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесБарри Кеоган цахим дарамтаас болж олон нийтээс зайлсхийж эхэлжээ

Барри Кеоган цахим дарамтаас болж олон нийтээс зайлсхийж эхэлжээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Ирландын жүжигчин Барри Кеоган цахим орчинд өөрийн гадаад төрхтэй холбоотойгоор хүчтэй шүүмжлэл, доромжлолд өртөж байгаагаас болж олон нийтийн арга хэмжээнээс зайлсхийж, гэрээс гарахаас татгалзах болсон тухайгаа хуваалцжээ.

“SiriusXM” радиод өгсөн ярилцлагын үеэр 33 настай жүжигчин “Интернэтэд маш их үзэн ядалт байдаг. Миний гадаад төрхийн талаар маш олон доромжлол ирдэг, энэ нь сүүлдээ хэрээс хэтэрсэн. Хэдий хүн бүр ийм зүйлтэй тулгардаг ч энэ нь намайг өөрийгөө хаахад хүргэсэн. Би хүмүүсээс зайлсхийж, элдэв арга хэмжээнд очих байтугай гадагш гарахыг ч хүсэхгүй болсон” гэж хэлсэн байна.

Шүүмжлэл уран бүтээлд нь нөлөөлж байна

Тэрээр нийгмийн сүлжээнээс аль болох хол байхыг хичээдэг ч заримдаа киноны нээлт, арга хэмжээний дараа үзэгчдийн сэтгэгдлийг хардаг аж. Гэвч ихэнхдээ сөрөг хандлагатай байдаг нь түүний сэтгэл зүйд хүндээр тусдаг аж.

“Энэ бүхэн уран бүтээлд нөлөөлж эхлэх үед л жинхэнэ асуудал үүсдэг. Учир нь чи дахин дэлгэцээр гарахыг ч хүсэхээ байдаг” хэмээн Барри Кеоган онцолсон юм.

Түүний гадаад төрх өөрчлөгдсөн гэх яриа 2026 оны эхнээс эрчимжсэн бөгөөд ялангуяа Лондоны загварын долоо хоногийн үеэр “Burberry”-ийн шоунд оролцоход нь нүүрний хэлбэрээ засуулсан байж болзошгүй гэх таамаг олны дунд тархжээ.

Хувийн амьдрал ба цахим дарамт

Жүжигчний эсрэг шүүмжлэл түүнийг дуучин Сабрина Карпентертэй салсан үеэр улам нэмэгдсэн гэж үздэг. Зарим нь салалтын шалтгааныг үнэнч бус байдалтай холбон тайлбарлаж, улмаар түүний гадаад төрхийг ч давхар шүүмжилж эхэлжээ.

Барри Кеоган өмнөх харилцаанаасаа төрсөн хүүтэй бөгөөд хүүгийнхээ төлөө хуучин хамтрагчтайгаа найрсаг харилцаатай байдаг аж.

Олон нийтийн анхаарлаас түр зайлсхийж байгаа ч тэрээр уран бүтээлээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд саяхан Netflix-ийн “Peaky Blinders: The Immortal Man” төсөлд оролцсон. Мөн ирээдүйд The Beatles хамтлагийн тухай кинонд Ринго Старрын дүрийг бүтээхээр төлөвлөжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх