Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесБейонсегийн зээ хүү 20 насаар эгч реппертэй болзож байна

Бейонсегийн зээ хүү 20 насаар эгч реппертэй болзож байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Ноулз-Картерын гэр бүл дахин олны анхаарлын төвд орлоо. Энэ удаа дуучин Бейонсегийн 21 настай зээ хүү Жулез Смит 41 настай реппер Tommie Lee-тэй үерхэж байгаа тухай мэдээлэл цахим орчинд хүчтэй тархаж байна.

Тэдний харилцааны талаарх таамаглал Tommie Lee өөрийн сошиал хуудсанд бичлэг нийтэлсний дараа эрчээ авсан юм. Уг бичлэгт Жулез түүнийг нуруундаа үүрэн тоглож байгаа бөгөөд “Чи хэн нэгэнд татагдах үед ийм зүйл болдог” гэж хэлсэн бол реппер түүнийг “миний бяцхан”, “хөөрхөн залуу” хэмээн дуудсан байна.

Жулез Смит нь Бейонсегийн дүү Соланж Ноулзын хүү бөгөөд түүний найз бүсгүй Tommie Lee (жинхэнэ нэр нь Аташа Чиза Джефферсон) нь Жулезийн ээжээс хоёр насаар эгч юм. Тэдний хооронд 20 жилийн насны зөрүү бий.

Tommie Lee нь Love & Hip Hop: Atlanta шоугаар олонд танигдсан бөгөөд хувийн амьдралтай холбоотой маргаан, асуудлуудаар байнга анхаарал татдаг нэгэн. Тэрээр хоёр хүүхдийн ээж бөгөөд өмнө нь хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан хэрэгт холбогдож байсан мэдээлэл байдаг. Мөн олон жилийн турш донтолттой тэмцэж байсан тухайгаа ярьж байжээ.

Жулез Смитийн хувьд одоогоор модель карьераа эхлүүлж байгаа бөгөөд өсвөр наснаасаа эхлэн цахим орчинд шүүмжлэл, доромжлолтой тулгарч байсан тухайгаа өмнө нь хуваалцсан байдаг.

Сүүлийн үед Бейонсе болон Жей-Зи нарын нэр өөр нэгэн асуудалтай холбогдон хэвлэл мэдээллээр гарч байгаа ч тэд уг мэдээллүүдийг үгүйсгэсэн байна.

Бейонсегийн зээ хүү 20 насаар эгч реппертэй болзож байна
Бейонсегийн зээ хүү 20 насаар эгч реппертэй болзож байна

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх