Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесБекхэмийн гэр бүлийн зөрчил хурцдаж, эвлэршгүй хагаралд хүрэв үү?

Бекхэмийн гэр бүлийн зөрчил хурцдаж, эвлэршгүй хагаралд хүрэв үү?

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Маргаан 2022 оноос эхэлж, хурим дээрх сонголт “оч” асаав

Бекхэмийн гэр бүлийн дотоод зөрчил 2022 оноос эхэлсэн гэх мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Энэхүү үл ойлголцол анх Дэвид, Виктория Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм америк тэрбумтны охин, жүжигчин Никола Пелтцтэй гэрлэсний дараа гарсан хэмээн эх сурвалжууд бичжээ. Хуримын бэлтгэлийн үеэр сүйт бүсгүй Никола хадам ээж Виктория Бекхэмийн өөрийн нэрийн брэндийн даашинзыг сонголгүй, Valentino брэндийн хуримын даашинзыг өмсөхөөр шийдсэн нь анхны үл ойлголцлын эхлэл болсон гэжээ. Үүнээс улбаалан хоёр талын харилцааны  үл ойлголцлын эхлэл болсон гэж бичжээ.

Эх сурвалжуудын хэлснээр, Николагийн зүгээс хуримын зохион байгуулалтад хадам ээж нь хэт оролцож, өөрийн үзэл бодлоо тулгах гэж оролдсон нь таагүй сэтгэгдэл төрүүлсэн байна. Тэрээр Бруклины эцэг эх хүүдээ хэт их нөлөөлдөг гэж үздэг тухай ч дурддаг. Хуримын дараа Бруклин гэр бүлийнхэнтэйгээ ярилцахдаа Николагийн эцэг эхийг “өөрсдийгөө дөвийлгөж, эргэн тойрондоо сөрөг уур амьсгал үүсгэдэг хүмүүс” гэж боддог тухайгаа хэлсэн гэх нь зөрчлийг улам лавшруулсан байна.

Хуримын агшин, шивээс, овог хүртэл: Бруклин эхнэрийнхээ талд зогсов

Хуримын үеэр гэр бүлийн ойрын найз Марк Энтони сүйт хархүүг “энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй Виктория Бекхэмтай” бүжиглэхийг урьсан явдал маргаанд дахин нэг түлхэц болсон гэх яриа тархсан байна. Гэрчүүдийн хэлснээр Никола уг явдлыг доромжлол мэтээр хүлээж авч уйлсан бөгөөд хадам ээж нь өөрийн брэндийн даашинзыг өмсөөгүйд нь “өшөө авах” гэж санаатай зохион байгуулсан гэж хүртэл итгэсэн гэжээ.

Энэ зөрчилд Бруклин эхнээсээ л хайртай бүсгүйнхээ талд зогссон гэдэг. Тэрээр Николатай хамт амьдрахаар АНУ руу нүүж, түүний хөргийг шивээс болгон хийлгэж, эхнэрийнхээ овог нэрийг хүртэл авсан билээ. Мөн өмнө нь ээждээ зориулж “Ээжийн хүү” гэж шивээс хийлгэсэн байсан бол түүнийгээ цэцгийн хээгээр сольсон зураг нийтэлсэн нь “сонголтоо ил тод харуулсан” дохио мэт хүлээн авсан хүмүүс ч байна.

Дүүгийн холбоо, Харри–Меганы дэмжлэг, холбоо тасалсан дохио

Маргааныг улам төвөгтэй болгосон нэг шалтгаан нь Бруклины дүү Ромео ахынхоо өмнө нь богино хугацаанд үерхээд өнгөрсөн Ким гэх бүсгүйтэй холбогдсон явдал гэж бичжээ.

Мөн энэ үед Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар залуу хосуудад дэмжлэг үзүүлсэн гэх мэдээлэл гарсан. Тэд Монтесито дахь харшдаа оройн хоолонд урьсан бөгөөд үүний дараа Бруклин, Никола нар Харри, Мегантай хамтран ажиллаж байсан өмгөөлөгч Женни Афиаг хөлсөлсөн гэжээ.

Энэ алхам Дэвид, Виктория хоёрын дургүйцлийг төрүүлсэн гэх тайлбар дагалддаг. Учир нь тэд өмнө нь мэдээлэл задруулсан гэх асуудлаас болж Сассексийн гүн, гүнгийн авхайтай таарамжгүй харилцаатай болсон гэдэг.

Гэсэн ч Виктория, Дэвид хоёр том хүүтэйгээ эвлэрэхийг хүсэж байгаа шинж тэмдэг ажиглагдсан тухай өгүүлдэг. Виктория нэгэн ярилцлагадаа Зул сарын баяраар Бруклиныг гэр бүлтэйгээ хамт байгаасай гэж хүсдэгээ хэлсэн гэх бөгөөд түүний ярианд Бруклиний эмээ уламжлалт “Зул сарын оймсон хүүдэй”-г бэлэг, чихрээр дүүргэн өлгөсөн, бүр хүүд зориулсан тусгай бэлэг бэлдсэн, ирнэ гэж хүлээсэн тухай дурдагдана. Мөн Дэвид гурван хүүгээ тэврэн авхуулсан хуучин зургаа Instagram-т нийтлээд, энэ зураг түүнийг уйлуулдаг гэж бичсэн гэжээ.

Харин үүний хариуд Бруклин гэр бүлийнхнээ өөрийн нийгмийн сүлжээний бүх хуудаснуудаа хассанаар “бүр мөсөн холбоо тасалж байна” гэсэн дохио өгсөн байж болзошгүй гэж мэдээлэлд өгүүлжээ. Энэ үйл явдал нь хувийн гомдол, үл ойлголцол хуримтлагдвал хамгийн бат бөх мэт санагддаг гэр бүлийн холбоо ч ганхаж болдгийг харуулсан гунигтай түүх болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх