Нүүр хуудас K-popBLACKPINK-ийн Lisa ДАШТ-2026-ийн дууг дуулсан анхны Тайланд артист болно

BLACKPINK-ийн Lisa ДАШТ-2026-ийн дууг дуулсан анхны Тайланд артист болно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

BLACKPINK хамтлагийн Lisa 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулсан албан ёсны дуунд оролцохоор боллоо. Тэрээр Бразилын дуучин Anitta, Нигерийн реппер Rema нартай хамтран “Goals” нэртэй уран бүтээлийг гаргаж байна.

FIFA тавдугаар сарын 20-нд “Goals” дууны анхны teaser-ийг цацжээ. Богино бичлэгт Lisa шар, цэнхэр өнгө хосолсон спортлог төрхөөр гарч, эрч хүчтэй бүжгийн хөдөлгөөн үзүүлсэн байна. Дуу болон клипийн бүрэн хувилбар тавдугаар сарын 21-нд FIFA-гийн албан ёсны YouTube суваг болон бүх стриминг платформоор цацагдахаар төлөвлөгджээ.

Энэхүү төсөл “Three continents. One sound.” буюу “Гурван тив. Нэг аялгуу” уриан дор хэрэгжиж байна. Уг хамтын ажиллагаанд Ази тивийг Lisa, Өмнөд Америкийг Anitta, Африкийг Rema төлөөлж байгаа нь онцлог юм.

Lisa ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарна

Lisa-гийн LLOUD лейбл өмнө нь түүнийг 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолд оролцоно гэдгийг баталсан. Нээлтийн арга хэмжээ зургаадугаар сарын 12-нд АНУ-ын Лос-Анжелес хотын SoFi Stadium-д болох бөгөөд тэмцээний эзэн орны эхний тоглолтын өмнө зохион байгуулагдана.

Тайзан дээр Lisa-тай хамт Katy Perry, Future, Tyla, Alanis Morissette, Michael Bublé, J Balvin зэрэг уран бүтээлчид оролцохоор байна.

Ингэснээр Lisa хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолд оролцох анхны Тайланд артист, мөн K-pop хамтлагийн анхны эмэгтэй idol болох түүхэн амжилт тогтоох юм.

FIFA-гийн ерөнхийлөгч Gianni Infantino өмнө нь ДАШТ-ий нээлтийн арга хэмжээнүүд Мексик, Канад, АНУ гэсэн гурван зохион байгуулагч улсад болно гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр эдгээр ёслол нь хөгжим, соёл, хөлбөмбөгийг нэгтгэж, улс бүрийн онцлог болон тэмцээний нийтлэг уур амьсгалыг харуулах зорилготой аж.

Lisa-гийн “Goals” төсөлд оролцож буй нь түүний дэлхийн хэмжээний нөлөө, K-pop болон Азийн уран бүтээлчдийн олон улсын спорт, энтертайнментын томоохон тайзанд эзлэх байр суурь улам өргөжиж байгааг харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх