Өмнөд Солонгосын дэлхийд нэрд гарсан охидын хамтлаг “Blackpink”-ийн гишүүн Lisa кино, телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “Emmy Awards”-ын цуврал киноны шилдэг эмэгтэй туслах дүр номинацид нэр дэвшиж буй талаар “Gold Derby” вэбсайт мэдээллээ.
Lisa нь HBO телевизийн алдарт “White Lotus” цувралд Мук хэмээх дүрийг амжилттай бүтээсэн бөгөөд продакшн талаас түүнийг Emmy-ийн нэр дэвшигчдийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.
Хэрэв энэхүү нэр дэвшил албан ёсоор батлагдвал, энэ нь зөвхөн Lisa-гийн хувьд төдийгүй Өмнөд Солонгосын уран бүтээлчдэд олон улсын телевизийн салбарт хүлээн зөвшөөрөгдөх шинэ шат нээгдсэн түүхэн үйл явдал болох юм.
