Нүүр хуудас K-dramaБНСУ-ын Соёлын яам түүх мушгин гуйвуулсан гэх дуулиант драмыг шалгаж эхлэв

БНСУ-ын Соёлын яам түүх мушгин гуйвуулсан гэх дуулиант драмыг шалгаж эхлэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын үзэгчдийн дунд ихээхэн шүүмжлэл, маргаан дагуулаад буй MBC телевизийн “Perfect Crown” буюу “XXI зууны ханхүүгийн гэргий” олон ангит киног тус улсын Соёлын яамнаас албан ёсоор шалгаж эхэлсэн байна. Түүхэн үнэнийг илтэд мушгин гуйвуулсан гэж үзсэн иргэд уг бүтээлийг цацахыг бүрмөсөн зогсоохыг шаардан, гарын үсэг цуглуулах хөдөлгөөнийг өрнүүлжээ. Энэхүү эсэргүүцэл ердөө дөрөв хоногийн дотор 50 мянган хүний дэмжлэгийг авсан тул тус улсын Парламентаас заавал шалгалт оруулах шийдвэр гаргахад хүрсэн байна. Хэрэв кино багийнхан түүхийн алдаа гаргасан нь албан ёсоор нотлогдвол уг драмыг бүтээхэд зориулж улсаас олгосон бүх санхүүжилтийг эргүүлэн татахаар болжээ.

Уг нь “Perfect Crown” драм нь Өмнөд Солонгосын креатив контент агентлагийн (KOCCA) 2025 оны улсын дэмжлэгтэй төслийн шилдэг бүтээлээр шалгарч, анхнаасаа л олны анхаарлыг татаж байсан юм. Гэвч өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн иргэдээс маш их гомдол ирэх болсон тул Соёлын яамнаас тус төслийг тендерт хэрхэн ялсныг нарийвчлан мөрдөж эхэлжээ. Албаныхны зүгээс уг хэргийг мухарлаж, шалгалтын эцсийн дүнг ирэх наймдугаар сард олон нийтэд танилцуулахаар товлоод байна.

Олон нийтийн зүгээс гомдол мэдүүлэх болсон гол шалтгаан нь тус киноны 11 дүгээр ангиас үүдэлтэй ажээ. Уг ангид Хятадын уламжлалт соёлыг Солонгосынх мэтээр харуулсан нь түүхчдийн болон үзэгчдийн дунд том зөрчил үүсгэсэн юм. Кино багийнхны гаргасан ноцтой алдаануудыг дурдвал:

  • Хаан ширээнд залах ёслолын хэсэгт уг нь Солонгосын хаад 12 утастай титэм хэрэглэдэг атал доод хэргэмийн хүмүүсийн өмсдөг есөн бусин утастай титмийг ашигласан.
  • Ордны албатуудын уухайлах урианд колони орны шинжтэй үг хэллэгийг оруулж өгсөн.
  • Түүхэн хаад ноёдын өмсгөл хувцасны загварыг буруу зохион бүтээж дүрсэлсэн.
  • Хятадын уламжлалт цайны ёслолын дэг жаягийг тэр чигээр нь хуулбарлан харуулсан.

Дээрх гажуудлууд нь уг бүтээлийг хятад зохиолоос шууд хуулбарласан гэх хардлагыг төрүүлээд зогсохгүй, БНСУ-ын нэр хүндийг олон улсад гутааж, гадаадын үзэгчдийг төөрөгдөлд орууллаа гэх шүүмжлэлд өртөөд байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Бён У Сок болон IU нар ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйжээ. Иргэдийн зүгээс киног нэн даруй цуцлаад зогсохгүй, дотоод болон гадаадын цахим талбарт тавигдсан бүх бичлэгийг бүрмөсөн устгахыг хатуу шаардаж байгаа юм. Сонирхуулж дурдахад, урьд нь 2021 онд “Joseon Exorcist” хэмээх аймшгийн кино мөн л түүх гуйвуулсан гэх шалтгаанаар ердөө хоёр бүлэг цацагдаад хаагдаж байсан түүхтэй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх