BTS хамтлаг “ARIRANG” world tour-аараа Backstreet Boys-ийн олон жил хадгалсан домогт амжилтыг эвдэж, түүхэн шинэ рекорд тогтоолоо. Сүүлийн мэдээллээр тус аялан тоглолт boy group-ийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой tour болсон байна.
Billboard-ийн ticket office-ийн мэдээллээр BTS-ийн одоо үргэлжилж буй “ARIRANG” world tour нийт 38 бүрэн sold-out тоглолтын дараа 2.3 сая тасалбар борлуулж, 433.2 сая ам.долларын орлого бүрдүүлжээ.
BTS-ийн фэнүүдийн нэгэн мэдээллийн хаяг энэ талаар:
“BTS-ийн ‘ARIRANG’ 433 сая ам.долларын орлогоор boy group-ийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой аялан тоглолт болж, Backstreet Boys-ийн ‘Black & Blue’ аялан тоглолтын 315 сая ам.долларын амжилтыг давлаа” гэж нийтэлсэн байна.
Мөн уг нийтлэлд 84 тоглолтоос одоогоор 38 шоуны орлого тайлагнагдсан бөгөөд 2027 оны нэмэлт товууд цаашид зарлагдана гэж дурджээ.
Backstreet Boys 2001 онд хийсэн “Black & Blue” аялан тоглолтоороо 315 сая ам.долларын орлого олж, boy band-ийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой tour гэсэн байр сууриа олон арван жилийн турш хадгалж байсан юм.
Харин одоо BTS-ийн “ARIRANG” аялан тоглолт уг амжилтыг 100 сая ам.доллароос илүү зөрүүгээр давж, boy group-ийн рекордыг шинэчиллээ.
Үүгээр зогсохгүй “ARIRANG” нь entertainment салбарын түүхэнд бүх vocal group болон K-pop act-ийн дундаас хамгийн өндөр орлоготой аялан тоглолт болсон гэж мэдээлж байна.
BTS-ийн хувьд энэ амжилт нь зөвхөн K-pop-ийн хүрээнд бус, дэлхийн хөгжмийн зах зээл дээрх нөлөө, хүчирхэг фэн бааз, тасалбарын борлуулалтын хэмжээг дахин баталсан үйл явдал болжээ.
“ARIRANG” tour цаашид үргэлжлэх бөгөөд нийт 84 тоглолтоос ердөө 38-ынх нь мэдээлэл ил болсон тул орлогын хэмжээ улам өсөх төлөвтэй байна. 2027 оны шинэ товууд зарлагдвал BTS-ийн энэхүү түүхэн амжилт улам өндөр түвшинд хүрч магадгүй юм.