“MF tv” Бүтээлүүд Цоо Шинэ Хэлбэрээр Хүргэгдэхээр Болов
Цахим орчинд өөрсдийн бүтээсэн дүрүүдийг хэдийнээ үзэгчдийн хэзээний танил мэт болтол хоногшуулж чадсан “MF tv”-ийн авьяаслаг залуус шинэ жилийн баярт зориулсан тусгай контент бэлтгэжээ.
Тэдний шинэ бүтээл болох “MF tv-тэй үдэш” контентыг тун удахгүй Монгол Улсын бүх IPTV (интернэт протокол телевиз)-ийн сувгуудад албан ёсоор байршуулж, олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөөд байна.
Энэхүү шийдвэр нь цахим орчинд үүсгэгдсэн контентыг уламжлалт телевизийн платформ руу амжилттай нэвтрүүлж буй чухал алхам юм.