Нэвтрүүлэгт гарч, фанатуудыг “шоконд” оруулсан шинэ дүр төрх
Дуучин DAWN саяхан нэгэн нэр хүндтэй олон нийтийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ урьд өмнөх төрхөөсөө эрс өөрчлөгдсөн гарч ирэн олны анхаарлыг өөр дээрээ төвлөрүүллээ.
Тод өнгийн үс, өвөрмөц хэв маягийн хувцаслалт, хурц нүүр будалт гээд тайзны дүр төрх нь үргэлж “эрс тэс” байдаг байсан түүнийг дуучин Хёнь А-тай үерхэж байх хугацаанд олон хүн “хачирхалтай” имижтэй уран бүтээлч хэмээн ярьдаг байв.
Харин энэ удаад DAWN нэвтрүүлэгт энгийн, даруухан хэв маягаар гарч ирсэн нь интернэт хэрэглэгчдийн хэлж буйгаар “бараг л жирийн нэгэн ахлах ангийн сурагч шиг” харагдаж байжээ. Энэ нь түүний стилийн өөрчлөлтийг улам тодруулж, сошиал орчинд халуун сэдэв болгосон байна.
Хёнь А-тай зургаан жилийн харилцаа, салалтын дараах өөрчлөлт
DAWN, Хёнь А хоёр 2016 оноос үерхэж эхэлж, нийт зургаан жилийн турш хамтдаа байсан ч 2022 оны 11-р сард албан ёсоор салсан гэдгээ олон нийтэд зарласан.
Шүтэн бишрэгчид болон сошиал хэрэглэгчид DAWN-ы гадаад төрх, ерөнхий имиджийн зөөлөрснийг Хёнь А-гаас салсантай нь холбон тайлбарлаж байна. Тэдний үзэж буйгаар, урьд нь илүү туршсан, хурц, этгээд дүр төрхтэй байсан бол одоо илүү тайван, энгийн, “эрүүл” харагдаж эхэлжээ.
Сошиалын шүүмж, маргаан: “Салалтын дараа эдгэрсэн юм шиг”
Интернэт хэрэглэгчид хоорондоо санал солилцохдоо, Хёнь А-тай үерхэж байсан эрэгтэйчүүд ихэвчлэн стилийн хувьд “яг л чөтгөрт эзэмдүүлсэн мэт хачирхалтай харагддаг байсан” тухай егөөдсөн өнгө аястай сэтгэгдлүүд үлдээжээ.
Түүнчлэн DAWN-ы саяхны илүү даруухан, зөв цэгцтэй харагдах төрхийг нь зарим хэрэглэгч “салалтын дараа эдгэрч, эрүүл хүн шиг болсон мэт байна” хэмээн дүгнэсэн нь багагүй хэлэлцүүлэг дагуулж байна.
Ийнхүү олон жилийн турш этгээд, зоримог имижээрээ танигдсан дуучны гадаад төрхөд гарсан огцом өөрчлөлт нь Хёнь А-тай салалтын дараах өөрийгөө дахин тодорхойлох нэг шат байж магадгүй гэж фенүүд нь таамаглаж байна.


