“Black Stratocaster” шинэ дээд амжилт тогтоов
“Christie’s” дуудлага худалдааны төвөөс “Pink Floyd” хамтлагийн гишүүн Дэвид Гилморын алдарт “Black Stratocaster” гитарыг 14.6 сая ам.доллараар худалдсан талаар мэдээллээ. Энэхүү гитар нь ийнхүү дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан гитар болж, шинэ дээд амжилт тогтоолоо.
Дэвид Гилмор уг гитарыг 1970-1983 оны хооронд гаргасан бүх цомгийн бичлэгт ашиглаж байсан нь түүний үнэ цэнийг улам нэмэгдүүлжээ.
Өмнөх рекордыг хол давсан үнэ
Худалдан авсан хүний нэрийг олон нийтэд зарлаагүй байна. Үүнээс өмнө хамгийн үнэтэй гитарын жагсаалтыг “Nirvana” хамтлагийн Курт Кобейний 1993 оны “MTV Unplugged” тоглолтод ашигласан гитар тэргүүлж байсан бөгөөд уг гитар 2020 онд 6 сая ам.доллараар зарагдаж байв.
Шинэ рекорд тогтоосон “Black Stratocaster” нь хөгжмийн түүхэн дэх хамгийн үнэ цэнтэй хөгжмийн зэмсгүүдийн нэг болж байна.
