Нүүр хуудас Уран сайханЭ.Дөлгөөн: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна

Э.Дөлгөөн: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна

0 сэтгэгдэлүүд

Netflix-ийн нэр хүндтэй реалити шоу “Physical: Asia”-д амжилттай оролцож буй Монголын багийн гишүүн, сагсан бөмбөгийн тамирчин Э.Дөлгөөн тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

“Монголын багийн нэг хэсэг болж оролцох боломж олдсон нь миний хувьд үнэхээр онцгой туршлага байлаа.
Энэ тэмцээн биеийн хүч, ур чадвар, сэтгэлийн тэнхээг бүхэлд нь шалгасан сорилт байсан.
Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна.
Дэмжиж, итгэл өгсөн бүх хүндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье,”
— гэж Э.Дөлгөөн онцоллоо.

Монголын баг “Physical: Asia” шоуны шилдэг дөрвөн багийн нэгээр шалгараад байгаа бөгөөд багийн гишүүдийн хүч чадал, сэтгэлийн тэнхээ, багаар ажиллах чадвар нь олон улсын үзэгчдийн талархлыг хүлээж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх