Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесЭнрике Иглесиас бага хүүгээ олон нийтэд анх удаа үзүүллээ

Энрике Иглесиас бага хүүгээ олон нийтэд анх удаа үзүүллээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Испанийн дуучин Энрике Иглесиас Анна Курниковатай хамт төрүүлсэн бага хүүгээ харуулсан бичлэгийг сошиал сүлжээнд нийтэлж, олны анхаарлыг татлаа.

Түүний нийтэлсэн бичлэгт гурван сартай Ромео хүү Майами дахь гэрийнхээ хашаанд анхны алхмуудаа хийж буйгаар гарчээ. Энэхүү бичлэгийг гэр бүлийн том хүүхдүүд болох зургаан настай Мария, найман настай Люси нар бичсэн тухай Иглесиас тайлбарласан байна.

Сэтгэгдэл хэсэгт дагагчид Ромео аавтайгаа тун адилхан төрхтэй байгааг онцлон бичжээ.

Энрике Иглесиас 2001 оноос Оросын теннисчин Анна Курниковатай үерхэж эхэлсэн бөгөөд тэдний харилцаа олон жилийн турш хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсаар ирсэн. Харин 2023 онд тэд 22 жилийн дараа албан ёсоор гэрлэсэн нь тодорхой болсон юм.

Өдгөө хос дөрвөн хүүхэдтэй бөгөөд найман настай ихэр Николас, Люси, зургаан настай Мария болон хамгийн бага нь гурван сартай Ромео нар юм. Саяхан тэд бүх хүүхдүүдээ олон нийтэд хамтад нь танилцуулсан байна.

Гэсэн хэдий ч гэр бүлийн амьдралд тодорхой сүүдэр дагуулсан үйл явдал гарсан. Энэ оны эхээр Энрикегийн эцэг, 82 настай дуучин Хулио Иглесиасыг хэд хэдэн эмэгтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасан. Тэрээр эдгээр мэдэгдлийг “бүгд худал” хэмээн няцаасан ч шалгалт үргэлжилж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх