Нүүр хуудас Уран сайханФүкүокагийн өртөөнд хаягдсан эд зүйлсээс “ид шидийн” гацуур босгожээ

Фүкүокагийн өртөөнд хаягдсан эд зүйлсээс “ид шидийн” гацуур босгожээ

0 сэтгэгдэлүүд

Фүкүока мужийн томоохон төмөр замын зангилаануудын нэг болох “JR Hakata” өртөөнд эзэн нь тодорхойгүй, хэн нэгний мартаж орхисон эд зүйлсээр чимэглэсэн өвөрмөц гацуур сүндэрлэжээ. Нарны шил, жижиг гар сэнс, бүр гитар хүртэл өлгөөстэй энэ модон дээр хамгийн түгээмэл харагдах нь бэлэн мөнгө, шүхэр, ороолт, бээлий зэрэг өдөр тутмын хэрэглээний зүйлс аж. Энэхүү “алга болсон зүйлсийн гацуур” нь Кюүшү төмөр замын “Kyushu Railway” компанийн “JR Hakata” өртөөнд арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэл байрлах юм.

Хүүхдүүд, өртөөний ажилчид нийлж бүтээсэн “хаягдлын гацуур”

Гацуурыг чимэглээд зүгээр л чимээгүйхэн буланд тавьчихсан бус, өртөөн дээр жижиг хэмжээний баярын арга хэмжээ зохион байгуулсны дараа олон нийтэд танилцуулжээ. Хүүхдүүд болон өртөөний ажилтнууд нийлсэн 20 гаруй хүн хамтдаа уг гацуурыг босгож, чимэглэсэн байна.

Арга хэмжээний үеэр хүүхдүүд, ажилчид өөрсдийн Сантад бичсэн хүслийн захидлаа гацуур дээр өлгөж, “хаягдсан эд зүйлс” болон “шинэ жилийн хүсэл мөрөөдөл”-ийг нэг дор шингээсэн өвөрмөц бэлгэдэл бий болгосон нь өртөөгөөр зорчих хүмүүст сонин содон сэтгэгдэл төрүүлж байгаа аж.

Жилдээ 240 мянга гаруй эд зүйл “эзнээ хүлээдэг”

“Kyushu Railway” компанийн мэдээлснээр 2024 оны санхүүгийн жилд зөвхөн энэ сүлжээгээр аялж байсан зорчигчдоос нийт 240 мянга орчим хаясан, гээсэн эд зүйл цугларчээ. Үүний бараг тавны нэг нь, өөрөөр хэлбэл 20 орчим хувь нь Кюүшү арлын хамгийн ачаалалтай өртөөнүүдийн нэг гэгддэг “JR Hakata” дээрээс олдсон байна.

Японы хууль, журмын дагуу хаясан, гээсэн эд зүйлийг гурван сарын дотор эзэмшигч нь ирж авах буюу цагдаад хандахгүй бол олж авсан хүн нь тодорхой нөхцөлтэйгөөр өөрийн болгож авах эрхтэй. Гэхдээ үнэ цэнэ, шинж чанараас нь хамааран зарим онцгой ангиллын зүйлсэд энэ журам шууд хамаардаггүй.

“Хайран сайхан зүйлс зөндөө л хаягддаг”

“JR Hakata” өртөөний ажилтан Томоми Одагири “Хуучирч муудаагүй сайхан зүйлс зөндөө хаягдсан байдаг. Хайран юм л гэж боддог” хэмээн ярьжээ. Хаясан гээсэн эд зүйлсээр гацуур чимэглэх санааг анх гаргасан хүн нь ч мөн тэр юм.

Ингэж хаягдсан зүйлсийг шууд агуулахад хадгалахаас илүүтэйгээр хүмүүсийн анхааралд оруулж, “энэ бүхний цаана эзэн нь, түүх нь бий” гэдгийг сануулах, нөгөө талаасаа баярын уур амьсгал бий болгох сонирхолтой арга болж чаджээ.

Фүкүокагийн өртөөнд хаягдсан эд зүйлсээс “ид шидийн” гацуур босгожээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх