Нүүр хуудас УрлагГ.Ариунбаатар Испанид Ж.Вердийн “Аида” дуурийн гол дүрд дууллаа

Г.Ариунбаатар Испанид Ж.Вердийн “Аида” дуурийн гол дүрд дууллаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуурийн дуучин Г.Ариунбаатар Испанийн алдарт “Fundació Menorquina de l’Òpera” театрт Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасро-гийн дүрд гоцлон дууллаа. Уг тоглолт энэ оны тавдугаар сарын 30 болон зургаадугаар сарын 1-нд Менорка хотод амжилттай боллоо.

Түүний олон улсын карьер тасралтгүй тэлж байгаагийн нэг жишээ бол өнгөрсөн дөрөвдүгээр сард Санкт-Петербург хотын Мариинскийн тайзнаа “Риголетто” дуурийн шинэ хувилбараар дуулсан тоглолт юм. Түүнчлэн тэрээр Францын Парис, Лион, Гренобль, Москвагийн Большой театр зэрэг нэр хүндтэй тайзнуудад урилгаар уран бүтээлээ толилуулсаар байна.

Ойрын хугацаанд тоглох тоглолтууд:

  • 6-р сарын 15, 19 — Германы Берлин хотын “Deutsche Oper Berlin” театрт Ж.Пуччинийн “Тоска” дуурь
  • 7-р сарын 20 — Францын “Théâtre antique d’Orange” театрт “La Forza Del Destino Verdi Version Concert”
  • 8-р сарын 9, 11, 13 — “Théâtre Gallo-Romain” театрт “Набукко” дуурь
  • 10-р сарын 10 — Италийн “Teatro Regio di Parma” театрт “Gala Verdiano” тоглолт

You may also like

Сэтгэгдэл үлдээх