G-Dragon ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүндэт элчээр албан ёсоор томилогджээ.
Хүндэт элчээр сонгосон шалтгаан
Түүний дэмжин ажилладаг “Juspeace Foundation” сангийн үйл ажиллагаа ЮНЕСКО-гийн эрхэмлэдэг үнэт зүйл, зорилготой нийцэж байгаа тул G-Dragon-ийг энэхүү чуулганы хүндэт элчээр сонгосон байна.
Дэлхийн өвийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулна
G-Dragon хүндэт элчийн хувиар дэлхийн өвийн дурсгалт газруудыг хамгаалах, тэдгээрийн түүх, соёлын үнэ цэн, ач холбогдлыг олон нийтэд илүү өргөн хүрээнд таниулах үйл ажиллагаанд оролцох юм.
Түүний нэр хүнд, олон улсын нөлөө нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвийг хадгалан хамгаалах санаачилгыг залуу үе болон олон нийтэд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.