Маралжингоо, Агиймаа, Баярцэцэг нар 4-р сарын 11-нд “АСА арена”-д тайзнаа гарна
Дуучин Б.Маралжингоо, Э.Агиймаа, Б.Баярцэцэг нар хамтран “Ганцхан удаа” нэртэй тоглолтоо толилуулах гэж байна. Энэхүү тоглолт нь гурван эмэгтэй уран бүтээлчийн хамтарсан, сургамж, өгүүллэгт суурилсан амьд тоглолт гэдгээрээ онцлог аж. Тоглолт 4-р сарын 11-нд 19:00 цагаас “АСА арена”-д болохоор товлогджээ.
Тоглолтын агуулга, тасалбарын үнэ
Зохион байгуулагчдын мэдээлснээр “Ганцхан удаа” нь үзэгчдэд зөвхөн дуу сонсгохоос илүү бүтэн уран сайхны кино, драмын жүжиг үзэж буй мэт мэдрэмж төрүүлэхээр бүтээгдсэн байна. Үзэгчид сэтгэл хөдөлгөсөн хайрын дуу, түүхээр “аялж”, өөрт ойр мэдрэмж, дүр зурагтайгаа өөрийгөө адилтган харах, дотоод сэтгэлтэйгээ нүүр тулах боломж бүрдэхээр төлөвлөсөн гэжээ.
Тоглолтын тасалбар 99,000 болон 150,000 төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn-ээр худалдаалагдаж байна.