Нүүр хуудас Үйл явдал ба зарGolden Globes 2026-д Каяли Женнер 100 карат орчим алмазаар гоёж олны анхаарлыг татав

Golden Globes 2026-д Каяли Женнер 100 карат орчим алмазаар гоёж олны анхаарлыг татав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

83 дахь удаагийн Golden Globes шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 11-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын Беверли Хилтон зочид буудалд болж байна.

Энэ удаагийн наадамд кино урлагийн шилдгүүд тодрохыг зэрэгцээ улаан хивсний гоёл чимэглэл хамгийн их анхаарал татдаг уламжлалын дагуу хамгийн өндөр үнэлгээтэй гоёлоор гоёсон алдартнаар гоо сайхны салбарын магнат Каяли Женнер нэрлэгдлээ.

Тэрээр 75 каратын алмаз эрдэнийн шигтгээтэй ээмэг, мөн үнэт эдлэлийн дизайнер Lorraine Schwartz-аар тусгайлан урлуулсан олон алмаз эрдэнийн шигтгээ бүхий бөгжнүүдтэй ирсэн байна. Экспертүүдийн тооцоолсноор эдгээр гоёлын нийт хэмжээ 100 орчим карат хүрэхээр байгаа аж.

Каяли Женнерийн сонгосон хувцаслалтад мөн онцгой үнэлгээ өгчээ. Тэр Ashi Studio-ийн алтлаг өнгийн даашинзаар гоёж, Холливудын хуучин өнгө төрхийг орчин үеийн шийдэлтэй хослуулсан хэв маяг бүрдүүлсэн гэж дүгнэсэн байна. Үүний улмаас тэрээр энэ үдшийн хамгийн их анхаарал татсан зочдын нэгээр нэрлэгдэв.

Golden Globes 2026-д Каяли Женнер 100 карат орчим алмазаар гоёж олны анхаарлыг татав

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх