Туркийн алдарт жүжигчин Ханде Эрчелийг хар тамхитай холбоотой хэрэгт холбогдуулан шалгаж, саатуулсны дараа сулласан байна.
Тэрээр энэ сарын 28-нд гадаадаас Турк улсад ирж, Истанбулын нисэх онгоцны буудал дээр цагдаагийн байгууллагад саатуулагдан байцаалт өгчээ.
Мэдэгдэл хийв
Ханде Эрчел энэ талаар “Би хэвлэлээс энэ талаар мэдээд шууд Туркт харилаа. Би эх орондоо хайртай. Туркийн шударга шүүхэд итгэж байна. Богино хугацаанд гэм буруугүй гэдэг маань батлагдана гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Шинжилгээ авч суллажээ
Цагдаагийн байгууллагаас түүний үс, цуснаас шинжилгээ авсны дараа сулласан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Алдартнуудтай холбоотой томоохон хэрэг
Туркт өнгөрсөн намраас эхлэн хар тамхитай холбоотой томоохон мөрдөн шалгах ажиллагаа өрнөж байгаа бөгөөд олон алдартан энэ хэрэгт холбогдсон байна. Уг хэрэг нь Касым Гарипоглу гэх этгээдтэй холбоотойгоор ил болсон бөгөөд түүний зохион байгуулсан үдэшлэгүүдэд оролцсон хүмүүсийн мэдээлэл илэрсэн аж.
Энэ хэрэгтэй холбогдон:
- Жүжигчин Беррак Тюзюнатач 20 сарын ял авсан
- Жүжигчин Метин Акдюльгер буруугаа хүлээн зөвшөөрч, гэрийн хорионд орсон