Нүүр хуудас Уран сайханХархоринд “Монголчууд ба Торгоны зам” түүхэн үзмэрүүдийн нээлт боллоо

Хархоринд “Монголчууд ба Торгоны зам” түүхэн үзмэрүүдийн нээлт боллоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Чингис хаан Үндэсний музей болон “Түмэн Амгалант Асар” ХХК хамтран зохион байгуулж буй “Монголчууд ба Торгоны зам” сэдэвт онцгой үзэсгэлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байрлах “Торгоны замын нууц” жуулчны баазад үүд хаалгаа нээлээ. Энэхүү түүхэн соёлын арга хэмжээ нь орон нутгийн түвшинд анх удаа зохион байгуулагдаж буй бөгөөд Их Монгол улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойд зориулагдсан дотоодын томоохон соёлын үйл үйл явдал юм. Түүхийн ховор нандин өвийг хадгалсан нийт 38 дэсийн 46 үзмэрийг олон нийтийн хүртээл болгон ийнхүү дэлгээд байна.

Их амар амгалангийн үеийн соёлын солилцоо

Үзэсгэлэнг үзсэнээр даян дэлхийд Монголын их амар амгалан (Pax Mongolica) цэцэглэн мандаж байсан XIII-XIV зууны үеийн түүхээр аялах боломжтой. Ази, Европыг холбосон худалдааны гол зангилаа болох Торгоны зам дагуу өрнөж байсан эдийн засаг, бичиг соёл, дипломат харилцааны түүхэн өвүүдийг эдгээр үзмэрүүдээс тодхон харж болно. Тухайн цаг үед дэлхий дахиныг хамарсан соёлын их солилцоо хэрхэн явагдаж байсныг бодитоор танин мэдэхэд эл үзэсгэлэн чухал ач холбогдолтой юм.

Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа

Түүх сонирхогчид болон дотоод, гадаадын аялагч, жуулчдын заавал зорих тус үзэсгэлэн есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хархорин суманд олны хүртээл болон үргэлжлэх ажээ. Эх түүхийнхээ ховор нандин дурсгалуудыг өөрийн нүдээр тольдохыг хүссэн хэн бүхэнд эл үзэсгэлэн нээлттэй хэвээр байх юм байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх