Солонгосын алдарт дуучин IU саяхан “Kkot Galpi 3” нэртэй шинэ цомгоо гаргасан ч фенүүд болон олон нийтийн дунд хүлээлтэд хүрээгүй гэх шүүмжлэлтэй тулгарлаа. Тус цомог нь Солонгосын домогт дуунуудын дахин найруулсан хувилбаруудаас бүрддэг онцлогтой.
Гол анхаарал татсан дуу – “Never Ending Story”
IU-ийн шинэ цомгийн тэргүүн дуу болох BooHwal хамтлагийн «Never Ending Story»-г дахин найруулан дуулсан нь дурсамж сэргээх зорилготой байсан ч, олон нийт үүнийг төдийлөн таашаасангүй.
- Энэхүү хувилбарын талаар Солонгосын TheQoo форумд нийтлэл гарч, 25 мянга гаруй үзэлт, хэдэн зуун сэтгэгдэлтэйгээр цахим орчинд хурдацтай тархсан байна.
Дууны клип – гоо сайхны үнэлгээ өндөр ч…
1998 оны “Christmas in August” киноноос сэдэвлэсэн клипийг дууны хамт цацсан бөгөөд шинэ залуу жүжигчин Хо Нам Жүн тоглосон нь үзэгчдийн анхаарлыг татсан ч дууны талаарх сэтгэл дундуур сэтгэгдэл давамгайлж байна.
Сошиал хэрэглэгчдийн сэтгэгдлүүдээс:
- “Энэ албан ёсны ремейк гэхээс илүү YouTube-ийн ковер шиг санагдаж байна. Бага зэрэг урам хугарлаа, гэхдээ клип нь хөөрхөн байсан.”
- “Анхны хувилбар нь домог болсон учраас энэ шинэ хувилбар сулхан санагдаж байна.”
- “IU-ийн дууг анх удаа таалагдсангүй. Гэхдээ анхны хувилбар хэтэрхий сайн байсан нь нөлөөлсөн байх.”
- “Яагаад энэ дууг сонгосон юм бол? IU-д ерөөсөө тохироогүй гэж эхнээс нь ойлгомжтой байсан.”
- “Үгний агуулга сэтгэлд хүрсэнгүй. IU-ийн хоолойн хүрээ энэ дуунд багадаж байгаа юм болов уу?”
Хэдийгээр IU-ийн ур чадвар маргаангүй ч, энэхүү ремейк нь фенүүдийн сэтгэлд хүрч чадсангүй. Үзэгчид дахин найруулгын оронд шинэ, оригинал уран бүтээл хүсэж буйгаа илэрхийлсээр байна.