Нүүр хуудас Кино“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ 6-р сард Asahi TV-ээр цацагдана

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ 6-р сард Asahi TV-ээр цацагдана

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Science SARU шинэ олон ангит бүтээлээ олон улсад гаргана

Японы “Science SARU” студи “Монгол дахь шулмын амьдрал” манга зохиолоос сэдэвлэсэн олон ангит анимэг ирэх зургаадугаар сард “Jaadugar: A Witch in Mongolia” нэрээр олон улсад нээлтээ хийхээр болсон байна. Мөн энэ бүтээл Японы “Асахи” телевизээр зургаадугаар сараас эхлэн цацагдахаар төлөвлөгджээ.

Tomato Soup-ийн манга, XIII зууны Монголын түүхэн дүрүүд

Тус анимэ нь Tomato Soup нэрээр алдаршсан Японы манга зураачийн туурвисан зохиолоос сэдэвлэсэн бөгөөд XIII зууны үеийн монголчуудын тухай өгүүлнэ гэж мэдээлэв. Өгүүлэхдээ Өгэдэй хааны хоёрдугаар хатан Дөргэнэ, мөн түүний шивэгчин Фатимагийн дүр, үйл явдлыг төвд нь авч үзэхээр байна.

“Apple Books”-ийн шагналтай, 5 цувралтай бүтээл

Эх зохиол болсон манга нь 2022 онд “Apple Books”-ийн шилдэг номоор шалгарч байсан бөгөөд өнгөрсөн оныг хүртэл нийт таван цуврал болж уншигчдад хүрсэн гэж мэдээлжээ. Ийнхүү уг түүх “Jaadugar: A Witch in Mongolia” нэрээр дэлгэцийн бүтээл болж, Asahi телевизийн хөтөлбөрт зургаадугаар сараас багтаж эхлэхээр болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх