71 настай жүжигчин Кевин Костнер 29 настай топ модель Брукс Нэйдэртэй Лас Вегаст ойр дотно байдлаар харагдсанаар харилцааны цуурхал дахин хүчтэй өрнөлөө. Сүүлд түүнтэй 25 насаар дүү кино найруулагчтай нэр холбогдож байсан тул энэ удаагийн уулзалт шинэ харилцааны эхлэл үү гэсэн асуулт олон нийтийн анхааралд оржээ.
Daily Mail-ийн мэдээлснээр Костнер өнгөрсөн баасан гарагийн орой Лас Вегасын Wynn зочид буудалд болсон хувийн клуб “Zero Bond”-ын нээлтийн үдэшлэгт оролцсон байна. Тухайн арга хэмжээний үеэр Костнер Брукс Нэйдэрийн хажууд сууж, удаан ярилцаж буй агшнаар гэрэл зурагт буужээ.
Зурагт Костнер хар хослолоор, Нэйдэр тансаг даашинзтайгаар үзэгдсэн бөгөөд тэд хоорондоо ойртон, халуун дотно өнгө аястай яриа өрнүүлж байгаа мэт харагдсан гэж мэдээлжээ. Мөн тэд рулет, покер зэрэг тоглоом тоглодог өндөр дүнтэй тоглогчдын өрөөнд хамт цаг өнгөрүүлсэн гэж бичсэн байна.
Костнер 2023 онд 18 жил ханилсан эхнэр Кристин Баумгартнертай салсан. Үүнээс хойш өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн 46 настай кино найруулагч Келли Нанн-Гортой үерхэж байгаа гэх мэдээлэл гарч байсан бөгөөд нэгдүгээр сард хүртэл хэвлэлүүд тэд Костнерын Санта Барбара дахь эдлэн газарт нам гүмхэн болздог, харилцаа нь нэлээд “ноцтой” байж магадгүй гэж бичиж байв. Гэвч Костнерын талын эх сурвалж “Тэр одоогоор ноцтой харилцаа эсвэл дахин гэрлэх талаар бодож байгаагүй” гэж мэдэгдсэн гэж дурджээ.
Брукс Нэйдэр өмнө нь Sports Illustrated-ийн модель байсан бөгөөд NFL-ийн домог Том Брэйди, бүжигчин Глеб Савченко зэрэг Холливудын нэртэй хүмүүсийн хүрээнд нэр холбогдож байсан гэж мэдээлсэн байна.
Тус үдэшлэгт Гвинет Пэлтроу, Орландо Блум, Райан Филипп, Жон Хэмм зэрэг А зэрэглэлийн одууд оролцсон ч 42 насны зөрүүтэй хосын “тогтсон мэт” уур амьсгал хамгийн их анхаарал татсан гэж бичжээ. Одоо салбарын хүрээнд Костнер өмнөх “болгоомжтой романс”-оо ардаа орхиж шинэ харилцаа эхлүүлж байна уу, эсвэл энэ нь зүгээр нэг агшин зуурын уулзалт байсан уу гэсэн таамаг идэвхжээд байна.