Нүүр хуудас K-dramaКим Сү Хён “Knock-Off”-оор кино урлагт эргэн ирэх гэж байна гэсэн мэдээлэл тархав

Ким Сү Хён “Knock-Off”-оор кино урлагт эргэн ирэх гэж байна гэсэн мэдээлэл тархав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Талийгаач жүжигчин Ким Сэ Руныг үхэлд хүргэсэн гэх хардлага, буруутгалтай холбогдон нэр нь дуудагдаж байсан жүжигчин Ким Сү Хён кино урлагт эргэн ирэх гэж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. Маргааны улмаас хэсэг хугацаанд завсарлага авсан түүнийг дахин дэлгэцэд харах боломж бүрдэх эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Ким Сү Хён маргаанд холбогдохоосоо өмнө “Disney+”-ын анхны цуврал бүтээл гэж танилцуулж байсан “Knock-Off” кинонд дүр бүтээсэн бөгөөд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тус бүтээлийн нээлт удаа дараа хойшилжээ. Одоо харин уг киног энэ оны эхний хагаст нээхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарсан байна.

Өмнөд Солонгост түүний нэр хүнд сул байгаа ч олон улсад байр суурь нь харьцангуй өндөр хэвээр байгаа нь ийм шийдвэр гарахад нөлөөлсөн байж болзошгүй гэж таамаглажээ. Мөн тус платформын өөр нэг бүтээл болох “Battle of Fates” нэвтрүүлэгт жүжигчин Пак На Рэ оролцсон хэсгүүдийг хасалгүйгээр тэр чигт нь цацаж байгаа нь Өмнөд Солонгост олон жил хүчтэй өрнөсөн cancel culture-ийг дахин нэг удаа хэлэлцэх суурь болж байна гэж үзсэн байна.

Маргааны дараа Ким Сү Хёнтой гэрээтэй ажиллаж байсан томоохон брэндүүд хамтын ажиллагаагаа цуцалж, оролцсон зарим төслүүд нь ч зогссоноор тэр их хэмжээний төлбөр, хохирлын асуудалд орсон гэх мэдээлэл гарч байсан. Үүнтэй холбоотойгоор тэр талийгаач Ким Сэ Руны гэр бүлийнхэн болон нэгэн юүтүб сувгийг шүүхэд өгч, нийт 11 тэрбум вон нэхэмжилсэн тухай мөн мэдээлэгдэж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх