Жүжигчин Kim Yong Ji Япон иргэнтэй гэрлэснээ олон нийтэд мэдэгдээд зогсохгүй удахгүй охинтой болох гэж буй баярт мэдээгээ хуваалцжээ.
Тэрээр аравдугаар сарын 11-нд Сөүл хотод олны анхаарлаас хол, хаалттай хурим хийсэн байна. Kim Yong Ji-ийн нөхөр энтертайнмент салбарт ажилладаггүй Япон иргэн аж.
Аравдугаар сарын 13-нд жүжигчин хуримын зургуудынхаа хамт:
“Би одоо албан ёсоор гэрлэчихлээ. Баяр хүргэсэн бүх хүнд баярлалаа”
хэмээн сошиал хуудсандаа бичжээ.
Kim Go Eun, Kim Bum нар хуримд нь оролцжээ
Kim Yong Ji-ийн хуримд түүний дотнын найз, хамтран ажиллаж байсан хэд хэдэн алдартан хүрэлцэн ирсэн байна.
Тухайлбал, Korea National University of Arts-ийн 2010 оны төгсөгч, олон жилийн найз Kim Go Eun хуримд нь оролцжээ. Мөн “Mr. Sunshine” драмд хамт тоглосон Bae Jung Nam, “Tale of the Nine Tailed 1938”-ын хамтрагч Kim Bum нар ч баярт мөчийг нь хуваалцсан байна.
Kim Go Eun хуримын зургуудыг сошиалдаа нийтэлж:
“Хайртай шүү”
гэж бичжээ.
Bae Jung Nam ч:
“Yong Ji, хуримд чинь баяр хүргэе”
хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн бол Kim Bum:
“Манай гэр бүл шинэ гишүүнтэй боллоо”
гэж нийтэлсэн байна.
Хуримын хүлээн авалтан дээр хүүхдийнхээ хүйсийг зарлажээ
Kim Yong Ji хуримынхаа хүлээн авалтын үеэр gender reveal буюу төрөх хүүхдийнхээ хүйсийг зарлах арга хэмжээ зохион байгуулсан байна.
Тэрээр анхны хүүхдээ хүлээж байгаа бөгөөд охинтой болох гэж буйгаа зочдод мэдэгджээ. Баярт мэдээг сонссон хуримын зочид хосод халуун баяр хүргэсэн байна.
Kim Yong Ji 2018 онд tvN-ийн “Mr. Sunshine” драмд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн. Үүнээс хойш “The King: Eternal Monarch”, “Tale of the Nine Tailed”, “Somebody” зэрэг драмд дүр бүтээж, мөн “Doom Doom”, “Commission” зэрэг кинонд тоглосон юм.
Ийнхүү Kim Yong Ji нэгэн зэрэг гэр бүл болж, удахгүй ээж болох хоёр том баярт мэдээгээ фэнүүдтэйгээ хуваалцлаа.