Жүжигчин Lee Kyu Han дуучин, уран бүтээлч Solbi-той гэрлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарсны дараа түүний өмнө нь олон нийтэд ил болсон хайр дурлалын түүх дахин анхаарал татаж эхэлжээ.
Lee Kyu Han анх 2014 оны есдүгээр сард MBC-ийн “Radio Star” нэвтрүүлэгт оролцохдоо өөрөөсөө найман насаар дүү, олны танил бус бүсгүйтэй үерхэж байгаагаа ил болгож байсан.
Тэр тухайн үед найз бүсгүйтэйгээ долоон жилийн турш найзын харилцаатай явсны эцэст өмнөх жилээс нь албан ёсоор болзож эхэлсэн тухай ярьжээ.
2015 оны дөрөвдүгээр сард Lee Kyu Han tvN-ийн “SNL Korea 6” нэвтрүүлгийн үеэр найз бүсгүйнхээ царайг анх удаа олон нийтэд харуулсан байна.
Хөтлөгч Shin Dong Yeob үзэгчдийн дунд сууж байсан бүсгүйг танилцуулахад Lee Kyu Han толгой дээрээ гараараа зүрхний дүрс гарган, түүнд хайртайгаа илэрхийлсэн нь тухайн үедээ ихээхэн анхаарал татаж байв.
Yoo Jeong-той харилцаа нь ч олны өмнө нээлттэй байсан
Түүний өмнөх харилцаа дууссаны дараа Lee Kyu Han 2023 оны есдүгээр сард Brave Girls-ийн хуучин гишүүн Yoo Jeong-той үерхэж байгаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.
Yoo Jeong нь Lee Kyu Han-аас 11 насаар дүү бөгөөд тэдний харилцаа олон нийтийн сүлжээгээр ч нэлээд нээлттэй харагддаг байжээ.
Тухайлбал, хоёулаа ижил байршилд авхуулсан зургууд, тэр дундаа усан бассейнд авахуулсан зураг нийтэлж байсан нь фэнүүдийн анхаарлыг татдаг байв.
2023 оны арваннэгдүгээр сард Yoo Jeong “Radio Star” нэвтрүүлэгт оролцохдоо Lee Kyu Han-тай хэрхэн үерхэж эхэлсэн тухайгаа ярьжээ.
Тэрээр анхны болзож байгаа гэх цуурхал гарах үед тэд үнэндээ хараахан хос болоогүй байсан гэж тайлбарласан байна.
Харин үүний дараа Lee Kyu Han:
“Нэгэнт ийм болсон юм чинь үерхээд үзье”
гэж санал болгосноор тэд албан ёсоор хос болсон тухай Yoo Jeong ярьжээ.
Гэвч харилцаагаа олон нийтэд зарласнаас ойролцоогоор нэг жилийн дараа буюу 2024 оны наймдугаар сард хоёр тал салснаа баталсан байна.
Салалтын дараа Lee Kyu Han хамт авахуулсан зургуудыг олон нийтийн сүлжээнээсээ устгаж, улмаар өөрийн аккаунтыг идэвхгүй болгож байжээ.
Одоо Lee Kyu Han-ыг Solbi-той гэрлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарснаар жүжигчний өмнөх харилцаанууд дахин сөхөгдөж, шүтэн бишрэгчдийн анхааралд ороод байна.