Нүүр хуудас K-dramaЛи Кван Су, Ли Сон Бин хоёр нохойтойгоо Хан мөрний эрэгт болзож яваад олны дуранд өртөв

Ли Кван Су, Ли Сон Бин хоёр нохойтойгоо Хан мөрний эрэгт болзож яваад олны дуранд өртөв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Ли Кван Су, Ли Сон Бин нарын харилцаа олон жилийн дараа ч хэвээрээ бат бөх үргэлжилж байгааг шинэ зургууд дахин баталлаа.

Гуравдугаар сарын 31-нд олон нийтийн сүлжээгээр тархсан гэрэл зургууд дээр хосууд Сөүл хотын Хан мөрний дагуу нохойтойгоо тайван зугаалж буй нь харагджээ.

Тэд анхаарал татахгүй байхыг хичээсэн бололтой. Ли Кван Су малгай, нарны шил зүүсэн бол Ли Сон Бин амны хаалттай явсан байна. Гэсэн ч тэднийг өнгөрч явсан хүмүүс төвөггүй таньжээ. Олны хараанд өртсөн ч хосууд санаа зовсон шинжгүй, хамтдаа болон хайртай тэжээвэр нохойтойгоо нам гүмхэн цагийг өнгөрүүлэхэд төвлөрсөн байв.

Ли Кван Су, Ли Сон Бин нар анх 2018 онд SBS сувгийн Running Man нэвтрүүлэг дээр танилцсан. Ажлын хүрээний холбоо аажмаар дотно харилцаа болж өргөжсөн бөгөөд тэдний үерхэл өдгөө есөн жилийн хугацаанд олны өмнө үргэлжилж байна.

Энэ хосын дулаахан харилцаа фенүүдийн хайрыг татсаар байгаа юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Blue Dragon Film Awards-ын үеэр Ли Сон Бин тайзан дээр хөтлөгчөөр гарсан Ли Кван Суг харахдаа үзүүлсэн өхөөрдөм үйлдлээрээ олны анхаарлыг татсан. Тэр камераас дөлсөнгүй, харин гараараа дуран хийж зөвхөн түүн рүү харсан нь жүжигчин Ким Ү Бинийг инээлгэж, Ли Кван Суг ичингүйрэн инээмсэглэхэд хүргэж байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх