BLACKPINK-ийн Lisa соло карьераа дэлхийн тавцанд эрчимтэй өргөжүүлж байгаа энэ үед түүний Холливуд болон олон улсын энтертайнмент салбар дахь огцом өсөлт цахим орчинд маргаан дагуулж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Lisa K-pop-ийн супер одоос дэлхийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн байнгын зочин, performer болон хувирлаа. Тэрээр 2023 оны сүүлээр YG Entertainment-ээс гарч, өөрийн LLOUD компаниа байгуулсныхаа дараа барууны олон залуу уран бүтээлчдийн мөрөөддөг том тайзууд, арга хэмжээнүүдэд дараалан оролцсон байна.
2024 оны нэгдүгээр сард Lisa Францын буяны тоглолт Le Gala des Pièces Jaunes-д оролцож, бүтэн оркестртой хамт live үзүүлбэр толилуулсан нь ихээхэн анхаарал татсан. Энэ нь YG-ээс гарсны дараах түүний анхны томоохон олон улсын тайз болсон юм.
Үүний дараа тэрээр өөрийн компанийн удирдлага дор бүрэн гаргасан анхны соло төсөл болох “Rockstar”-аа цацсан. Улмаар “New Woman”, “Moonlit Floor”, “Born Again” зэрэг дуунуудаа дараалан гаргаж, 2025 оны хоёрдугаар сард анхны бүрэн хэмжээний цомог “Alter Ego”-оо танилцуулжээ.
MTV, Victoria’s Secret, Oscars, Met Gala хүртэл
Lisa-гийн олон улсын хуваарь 2024 оноос улам томорсон. Тэрээр есдүгээр сард MTV Video Music Awards дээр “Rockstar” болон “New Woman” дуунуудаа дуулж, Best K-Pop шагнал хүртсэн байна.
Мөн тэр сард Нью-Йоркт болсон Global Citizen Festival-д оролцож, “Moonlit Floor”-ыг анх удаа тайзнаа дуулжээ.
Нэг сарын дараа Lisa Victoria’s Secret Fashion Show-г “Rockstar” үзүүлбэрээрээ мотоцикл унан нээж, загвар болон хөгжмийн ертөнцийн анхаарлыг дахин татсан байна.
2025 оны эхээр тэрээр Doja Cat, Raye нартай хамт Academy Awards-ийн тайзан дээр performer-оор гарч, шинэ шатанд хүрсэн гэж фенүүд үнэлжээ. Харин 2026 онд Golden Globe Awards, Anyma-тай хамтарсан Coachella тайз, Met Gala-ийн Host Committee зэрэг арга хэмжээгээр Холливуд дахь байр сууриа улам бататгав.
Холбоо сүлбээ юу, одын хүч үү?
Lisa-гийн өндөр зэрэглэлийн арга хэмжээнүүдэд дараалан уригдах болсон нь нэг хэсэг хэрэглэгчдийн шүүмжлэлийг дагуулсан байна. Зарим нь түүний Холливуд дахь оролцоо LVMH-ийн тэргүүн Bernard Arnault-ын хүү Frédéric Arnault-той холбоотой гэх цуурхлаас нөлөөлсөн байж магадгүй гэж таамаглажээ.
Ялангуяа Oscars 2025 дээрх үзүүлбэрийн дараа энэ маргаан хүчтэй болсон. Учир нь Academy Awards-ийн хөгжмийн тайз уламжлалаар Best Original Song төрөлд нэр дэвшсэн уран бүтээлчдэд илүү их зориулагддаг гэж үздэг.
Үүний дараа зарим сошиал хэрэглэгч LVMH болон Oscars-ийн ивээн тэтгэлгийн холбоог дурдан, Lisa-гийн оролцоо зөвхөн ур чадвар бус, хүчтэй салбарын холбоо сүлбээгээр дэмжигдсэн байж магадгүй гэж шүүмжилсэн байна.
Ижил төрлийн яриа Lisa Vanity Fair-ийн Hollywood Issue нүүрэнд гарч, HBO-ийн “The White Lotus” цувралд дүр авсны дараа дахин сөхөгджээ.
Энтертайнмент сэтгүүлч Louis Pisano ч Lisa-гийн Холливуд дахь өсөлтийг шүүмжилж, түүний жүжигчний дебют болон luxury fashion салбар дахь байр суурь нь privilege болон industry networking-ийн үр дүн гэж үзсэн байна.
Гэсэн ч Lisa-г хамгаалсан олон фен бий. Тэдний үзэж буйгаар энтертайнмент салбарт харилцаа холбоо үргэлж чухал байсан ч зөвхөн холбоо сүлбээгээр дэлхийн тайзанд тогтвортой үлдэх боломжгүй. Олны эрэлт, арилжааны үнэ цэн, тайзны харизм, брэндийн нөлөө зэрэг хүчин зүйл зайлшгүй хэрэгтэй гэж тэд тайлбарлаж байна.
Lisa энэ бүхнийг олон улсын фен бааз, luxury брэндүүдтэй хамтын ажиллагаа, вирус болсон үзүүлбэрүүдээрээ харуулсаар ирсэн гэж дэмжигчид нь үзжээ.
Маргаан үргэлжилж байгаа ч Lisa-гийн дэлхийн харагдах байдал улам өргөжиж байна. Түүний амжилтыг зарим нь нөлөө, стратеги, холбоо сүлбээтэй холбож байгаа бол бусад нь ур чадвар, star power-ийн үр дүн гэж үзэж байна.
Ямар ч тохиолдолд Lisa K-pop-ийн даяаршил, Азийн уран бүтээлчдийн барууны энтертайнмент салбар дахь нөлөөний тухай ярианы төвд хэвээр байна.