Өдгөө 39 настай жүжигчин Меган Фокс хуучин сүйт залуу болох рэппер Machine Gun Kelly буюу Колсон Бейкерийг Instagram дахь хуудаснаасаа блоклосон талаар TMZ мэдээллээ. Ингэснээр түүний зургийн доор үлдээдэг байсан элдэв тоглоом шоглоом болон утгагүй сэтгэгдлүүдэд албан ёсоор цэг тавьсан байна.
Сарын эхээр Меган Фокс салалтын дараах удаан завсарлагаа өндөрлүүлж, сошиал орчинд эргэн ирсэн юм. Тэр готик хэв маягийн, нэлээд зоримог төрхтэй хэд хэдэн зургаа нийтэлсэн бөгөөд үүний дараа Machine Gun Kelly түүний нийтлэлийн доор “Таны дугаар надад байгаад баяртай байна”, “Бид хоёр хүүхэдтэй болсонд баяртай байна” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.
“Блок” хийх болсон шалтгаан тодорхойгүй байна
Дээрх сэтгэгдлүүдийн дараа Меган Фокс хуучин сүйт залуугаа шууд блокложээ. Чухам ямар үйлдэл нь түүнийг ийм шийдвэрт хүргэсэн нь тодорхойгүй байгаа ч эх сурвалжуудын мэдээлснээр, тэднийг одоо нэгтгэж буй цорын ганц холбоос нь нэг настай охин Сагагаа хамтран өсгөж буй асуудал аж.
Харилцаа нь хэд хэдэн удаа салж, нийлж байжээ
Меган Фокс, Колсон Бейкер нар 2020 оноос үерхэж эхлэн, хоёр жилийн дараа сүй тавьсан билээ. Гэвч жүжигчин бүсгүйг жирэмсэн байх үед тэд салсан бөгөөд үүнийг Колсоны үнэнч бус байдалтай холбон тайлбарлаж байв. Үүнээс хойш хосууд харилцаагаа аврахыг хэд хэдэн удаа оролдож, дахин нийлсэн ч удаан үргэлжлээгүй юм.
Тэдний охиныг Сага Блэйд Фокс-Бейкер гэдэг бөгөөд хэдхэн хоногийн өмнө нэг нас хүрчээ. Меган Фокс үүнээс өмнө жүжигчин Брайан Остин Гринтэй 10 жил ханилахдаа гурван хүүгийн ээж болсон. Тэдний гэрлэлт 2020 оны 5 дугаар сард дуусгавар болж, удалгүй Меган, Колсон нарын харилцаа эхэлсэн түүхтэй. Харин рэпперийн хувьд өмнөх найз бүсгүй Эмма Кэнноноос төрсөн 16 настай Кейси хэмээх охинтой билээ.
2 сэтгэгдэлүүд
Оддын харилцаа дандаа л ийм сонин байдаг юм
Хоёр хүн өөрсдөө л учраа олно биз дээ