Жүжигчин Милла Йовович болон найруулагч Пол Андерсон нарын 18 настай охин Эвер Андерсон цахим хуудсандаа шинэ зургуудаа нийтэлж, олны анхаарлыг татлаа. Тэрээр намхан суулттай өмд, богино топтой стилээр ханын дэргэд зураг авхуулж, өөрийн чөлөөт хэв маягаа харуулсан байна.
Эвер Андерсон нь Йовович, Андерсон нарын ууган охин бөгөөд ээжийнхээ мэргэжлийн замналыг өвлөн, кино урлагт амжилттай хүч сорьж байгаа юм. Түүний дүр бүтээсэн томоохон бүтээлүүдээс дурдвал “Resident Evil: The Final Chapter” (2016), “Black Widow” (2021) болон “Peter Pan & Wendy” (2023) зэрэг кинонуудыг нэрлэж болно.
Кино урлагаас гадна тэрээр загварын салбарт тун идэвхтэй ажилладаг. Бүр есөн настай байхдаа Vogue Bambini сэтгүүлийн нүүрийг чимж байсан тэрээр удалгүй Miu Miu брэндийн нүүр царай болж байсан бол, энэ жилээс эхлэн дэлхийн алдарт Dior брэндийн төлөөлөгчөөр сонгогдоод байна. Мөн Араб болон Италийн Vogue зэрэг нэр хүндтэй хэвлэлүүдийн зураг авалтад оролцож байсан арвин туршлагатай.
Эвер олон нийтийн томоохон арга хэмжээнд ээжийнхээ хамт тогтмол оролцдог бөгөөд гадаад төрхөөрөө Милла Йововичтой усны дусал мэт адилхан хэмээн байнга зүйрлэгддэг. Гэвч зарим тохиолдолд түүний хэт задгай хувцаслалтыг насанд нь тохирохгүй хэмээн шүүмжлэх хүмүүс ч бий.
Милла Йовович нөхөр Пол Андерсонтой 17 жилийн турш хамт амьдарч байгаа бөгөөд тэд Эверээс гадна 10 настай Дашиэл, зургаан настай Ошин нэртэй хоёр охинтой. Сонирхолтой нь, тэдний хүүхдүүд бүгд орос хэлээр чөлөөтэй ярьдаг байна.


