Нүүр хуудас Үйл явдал ба зарМоцартын 270 жил: Австрийн шилдэг удирдаачтай тоглолт Монголд болно

Моцартын 270 жил: Австрийн шилдэг удирдаачтай тоглолт Монголд болно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Филармонийн тайзнаа 1-р сарын 27-нд Моцартын үдэш зохион байгуулна

Австрийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Филармонийн Симфони оркестр нэгдүгээр сарын 27-нд Моцартын бүтээлүүдээс бүрдсэн тоглолт толилуулах гэж байна.

Концертыг Матиас Флецбергер удирдана

Энэ удаагийн тоглолтыг Австри улсын тэргүүн зэргийн удирдаач Матиас Флецбергер удирдахаар төлөвлөгджээ. Түүний удирдлагад Моцартын тайзны бүтээлээс эхлээд гоцлол болон симфони хэлбэрийн сонгодог зохиолууд нэгэн үдэш эгшиглэх юм.

Хөтөлбөрт багтсан бүтээлүүд

Тоглолтын хөтөлбөрт “Cosi fan tutte” дуурийн увертюра, Bassoon Concerto in flat major, K. 191/186e, мөн Symphony No. 36 in C major, K. 425 “Linz” багтжээ.

Моцартын тухай олны сонирхлыг татдаг баримтууд

Моцартын авьяас, амьдралтай холбоотой олон баримтаас онцлох зүйлс бий. Түүнийг 12 улсын хэлийг ойлгодог байсан хэмээн тэмдэглэсэн бөгөөд Герман, Итали, Англи, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. Мөн Испани, Орос, Латин, Голланд, Чех, Польш, Турк зэрэг хэлний тодорхой мэдлэгтэй байсан гэх мэдээлэл бий. Зарим судлаач түүнийг эртний Грек болон Библийн еврей хэлийг ч ойлгодог байсан байж магадгүй гэж бичиж үлдээсэн байна.

Амьдралынх нь нөгөө тал: үрэлгэн зуршил ба гэр бүлийн хувь заяа

Түүний хувийн амьдралд санхүүгийн сахилга дутмаг байсан тухай олонтаа дурддаг. Худалдан авалт хийхэд хэт дуртай, олсон мөнгөнийхөө ихэнхийг материаллаг зүйлд зарцуулдаг зуршилтай байсан гэж тэмдэглэсэн бөгөөд өнөөгийн ханшаар жилд дунджаар 42,000 ам.доллартай тэнцэх орлого олдог байсан гэх мэдээлэлтэй ч насныхаа төгсгөлд зардлаа дийлэхгүй байдалд хүрсэн гэж үздэг. Мөн тэр зургаан хүүхдийн эцэг болсон ч дөрвөн хүүхэд нь нялхдаа зуурдаар нас баржээ. Тодорхой шалтгаан үлдээгүй ч XVIII зууны хүнд нөхцөл байдалтай холбоотой гэж тайлбарлах нь бий. Үлдсэн хоёр хүүхэд нь үр хүүхэдтэй болоогүй тул Моцартын удам энд хүрээд төгссөн хэмээн бичдэг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх