2011-2017 оны хооронд үзэгчдийн хүртээл болж байсан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин шинэ дугаараар гарахаар болжээ. Энэ талаар нэвтрүүлгийн санаачлагч П.Анужин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Шинэ улиралд нэвтрүүлгийн хөтлөгчөөр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров болон П.Анужин нар ажиллах аж.
“Монгол тулгатны 100 эрхэм” нь Монголын нийгэм, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, улс төрийн салбарт өөрийн мөрийг үлдээсэн эрхмүүдийн амьдрал, үзэл бодол, түүхийг ярилцлагын хэлбэрээр хүргэдэг нэвтрүүлэг юм.
Шинэ дугаар ирэх бямба гарагт буюу тавдугаар сарын 23-нд үзэгчдэд хүрнэ. Эхний зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумьяа оролцжээ.
