ХААН Банк 35 жилийн ойн хүрээнд харилцагч, хамтрагч түншүүддээ зориулан энэ зуны томоохон шоу тоглолтын нэг болох “Green Stage Music Festival”-ийг зохион байгуулахаар болжээ.
Тус наадам зургаадугаар сарын 13-нд Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ бус, байгальд ээлтэй шийдэл, тогтвортой хөгжлийн санааг олон нийтэд хүргэх зорилготой Монголын анхны ногоон хөгжмийн фестиваль болох юм.
ХААН Банкны “Ногоон асар” анх 2017 онд “Playtime” наадмын талбайд байгуулагдаж байсан. Түүнээс хойш жил бүр хүрээгээ тэлж, залуучуудад хөгжмийн хэмнэл мэдрүүлэхээс гадна тогтвортой хөгжлийн ойлголт, байгальд ээлтэй хэрэглээ, ногоон шийдлийг бодитоор түгээдэг уламжлалтай болсон байна.
Харин энэ жил “Ногоон асар” илүү өргөн хэлбэрт шилжиж, “Green Stage Music Festival” нэртэй хөгжмийн наадам болон зохион байгуулагдах гэж байна.
Фестивалийн тайзнаа рок поп, хип хоп, этно хөгжим зэрэг олон урсгалын уран бүтээлчид нэгдэх бөгөөд Монголын үе үеийн шилдэг уран бүтээлчид үзэгчдэд мартагдашгүй үдэш бэлэглэхээр төлөвлөжээ. Наадамд оролцох уран бүтээлчдийн нэрсийг удахгүй зарлах юм байна.
Мөн ХААН Банкны харилцагчдад тус тоглолтын тасалбар авах тусгай боломж олгожээ. Харилцагчид Digi Pay аппликэйшнээр оноо цуглуулж, “Green Stage Music Festival”-ийн тасалбарын эзэн болох боломжтой.
Тодруулбал, хамгийн эхний 1000 харилцагч хос тасалбар авах боломжтой аж. Digi Pay аппликэйшнд ХААН Банкны бүх төрлийн картаа холбож, шимтгэлгүй төлбөр тооцоо хийх боломжтой бөгөөд өдөр тутмын хэрэглээгээрээ оноо цуглуулан наадамд оролцох эрх авах юм.
“Green Stage Music Festival” нь ХААН Банкны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй талархлын арга хэмжээний нэг бөгөөд хөгжим, залуус, тогтвортой хөгжил, ногоон хэрэглээг нэг дор нэгтгэсэн зуны онцлох фестиваль болох төлөвтэй байна.