Нүүр хуудас Уран сайхан“NCT WISH” Монголд авсан аяллын нэвтрүүлгээ цацна

“NCT WISH” Монголд авсан аяллын нэвтрүүлгээ цацна

0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын “NCT WISH” хамтлаг дебютээсээ хойш анх удаа гадаадад аялж, олон төрлийн шоунд өөрсдийгөө сорихоор “Mnet Plus”-ийн “On the Map” нэртэй анхны аяллын нэвтрүүлгийн албан ёсны гол промогоо цацлаа.

“On the Map” нэвтрүүлгийн шинэ дугаарт хамтлагийн гишүүд болох Xion, Riku, Yuushi, Jaehee, Ryo, Sakuya нарын гадаад оронд аялсан адал явдлыг харуулах бөгөөд “Mnet Plus” болон “Mnet”-ээр зургаан долоо хоног үргэлжлэн, долоо хоног бүр нэг анги гарахаар төлөвлөсөн байна. Нэвтрүүлгийн гол санаа нь тэднийг дэлхийн өнцөг булан бүрийн хот, газруудаар аялж, газрын зургийг гүйцээхийн тулд шинэ сорилтуудыг даван туулж буйгаар дүрслэхэд чиглэжээ.

Энэ удаагийн аяллын эхлэлийн цэг нь Монгол байх бөгөөд “On the Map”-ийн эхний анги энэ сарын 20-ны 20:00 цагт “Mnet Plus” сувгаар нээлтээ хийж, 21-ний 20:00 цагт “Mnet Channel” сувгаар үзэгчдэд хүрэхээр болсон байна.

https://youtu.be/ZJURb_nVIHE?si=7yIAMWMa0FRQfb0v
https://youtu.be/4ypJTbyXEgE?si=MYzl9IDigFeYYlhR

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх