“Battle of Fates” нэвтрүүлэгт оролцсоноор олны анхааралд орсон бөө, инфлюенсер Нох Сыль Би өөрийн шивээстэй холбоотой буруу ойлголтуудыг тайлбарласан байна.
Тэрээр 18-ны өдөр сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, “Солонгост би шивээснээсээ болж олон буруу ойлголт, шүүмжлэлтэй тулгардаг. Гэхдээ энэ шивээс бол халхлах зориулалттай” гэж бичжээ.
Нох Сыль Бигийн эгэмний доор том хэмжээний цэцгэн шивээс байдаг бөгөөд түүний хувийн амьдралтай холбоотой таамаг, яриа тасраагүй тул ийнхүү тайлбар өгөх болсон байна.
Тэрээр мөн “Одоо шоронд хоригдож байгаа миний хүүхдийн эцэг миний биед өөрийн нэрийг албадан шивүүлсэн. Одоо байгаа шивээс бол тэр сорвийг халхалсан зүйл. Энэ нь надад өвдөлттэй ч амьдралын минь нэгэн зэрэг үзэсгэлэнтэй хэсэг юм” гэж онцолсон байна.
Түүний өнгөрсөн амьдралын хүнд үе
Нох өмнө нь MBN сувгийн “High School Parents 3”, Channel S сувгийн “The March of the Sisters” зэрэг нэвтрүүлгүүдэд оролцож, өөрийн амьдралын хүнд түүхийг хуваалцаж байсан. Тэрээр 2016 онд ахлах сургуулийн сурагч байхдаа гэр бүлийн хүчирхийлэл болон сургуулийн дээрэлхэлд өртөж байсан гэдгээ илчилсэн.
Хожим нь интернэтээр танилцсан эрэгтэй бөө түүнийг сэтгэлзүйн хувьд нөлөөлж, “Хэрэв чи гэрлэлтийн холбоо үүсгэхгүй бол аав чинь чамайг ална” гэж итгүүлсэн байна. Үүний улмаас Нох гэрээсээ зугтаж, тухайн хүнтэй хамтран амьдрах болсон аж.
Тэр эрэгтэй өөрийгөө үр тогтоох чадваргүй гэж худал хэлж, хамгаалалт хэрэглэхээс татгалзсанаар Нох 19 насандаа хүсээгүй жирэмслэлтэд оржээ. Хүүхдээ төрүүлсний дараа урвалт, хүчирхийллийн асуудлууд гарч, улмаар салалтад хүрсэн байна.
Дараа нь өөртөө онцгой мэдрэмж, чадвар байгааг ойлгосны дараа Нох бөө болох замыг сонгожээ. Саяхан тэр Disney+ платформын “Battle of Fates” шоуны дөрөвдүгээр улиралд оролцож, үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл үлдээсэн байна.