Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесОксана Самойлова, Жиган хоёр 14 жилийн дараа албан ёсоор саллаа

Оксана Самойлова, Жиган хоёр 14 жилийн дараа албан ёсоор саллаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Өдгөө 37 настай Оксана Самойлова болон 40 настай рэппер Жиган буюу Денис Устименко-Вайнштейн нар 14 жил ханилан суусны эцэст албан ёсоор салсан талаар Москва хотын Савёловскийн дүүргийн шүүхээс мэдээллээ.

Шүүхийн мэдээлэлд дурдсанаар, 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Оксана Самойловагийн гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл болон Жиганы зүгээс гаргасан “гэрлэлтийн гэрээг өөрчлөх, хүчингүйд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хэргийг талуудын хүсэлтээр хаалттай горимоор авч хэлэлцсэн байна.

Хөрөнгийн маргааныг эвлэрлийн гэрээгээр шийджээ

Хуучин эхнэр, нөхөр шүүхийн маргаанаа эвлэрлийн гэрээгээр эцэслэсэн байна. Үүний дагуу Оксана Самойлова хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгийн тодорхой хэсгийг Жигандаа шилжүүлэхээр болжээ. Тэрээр энэ талаар “Бүх зүйл тайван замаар дууссан. Би маргалдахыг хүсээгүй учраас Денист байшинг нь өгөөд, энэ асуудлыг эцэслэхээр шийдсэн” хэмээн ярьсан байна.

Ингэснээр Жиганы мэдэлд 359 сая рублийн үнэлгээтэй, гурван давхар тансаг харш очжээ. Оксанагийн мэдээлснээр, уг байшинг худалдан авахад үнийн дүнгийн 70 хувийг тэрээр өөрөө гаргасан бол үлдсэн 30 хувийг Жиган зээлээр төлж, 2025 онд дуусгасан байна. Одоо Жиган зах зээлийн үнээс доогуур дүнгээр хуучин эхнэртээ мөнгөн нөхөн төлбөр олгох үүрэг хүлээжээ.

Мөн хосууд 34, 36 болон 63 ам метр талбай бүхий гурван орон сууцны асуудлаа шийдвэрлэсэн бөгөөд хоёр байр нь Оксана Самойловад, нэг нь Жигандаа үлдсэн байна.

Хүүхдүүдийн асрамжийн талаар маргаан гараагүй байна

Самойловагийн өмгөөлөгч Олег Тонаканяны мэдээлснээр, фермийн асуудал эвлэрлийн гэрээнд ороогүй бөгөөд хүүхдүүдийн асрамжийн талаар маргаан үүсээгүй аж. Урьдчилсан байдлаар хүүхдүүд ээжтэйгээ үлдэхээр байгаа байна.

Мөн талууд Rolls-Royce Ghost, Cadillac Escalade, Tesla Cybertruck зэрэг автомашинууд, бизнесийн хөрөнгө, хөгжмийн бүтээлийн эрхтэй холбоотой асуудлаа ч тохиролцсон байна. Гэхдээ энэ хэсгийн дэлгэрэнгүй нөхцөлийг ил болгоогүй байна.

Оксана Самойлова, Жиган нарын салалтын ажиллагаа 2025 оны аравдугаар сард эхэлсэн юм. Тухайн үед Оксана шийдвэрийнхээ шалтгааныг сэтгэл санааны туйлдал болон харилцан ойлголцол алдагдсантай холбон тайлбарлаж байв. Тэдний маргааны гол төв нь 2020 онд байгуулсан гэрлэлтийн гэрээ байсан бөгөөд уг баримтад 2020 оноос өмнө хамтран олсон бүх хөрөнгө Оксанад үлдэхээр тусгагдсан байжээ. Харин Жиган дараа нь уг гэрээг хүчингүйд тооцуулахыг шаардсан юм.

Тэд хамтын амьдралаасаа дөрвөн хүүхэдтэй. Том охин Ариела 14 настай, Лея 11 настай, Майя найман настай бол хүү Давид зургаан настай байна.

Оксана Самойлова, Жиган хоёр 14 жилийн дараа албан ёсоор саллаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх