Нүүр хуудас КиноӨмнөд Солонгосын шинэ цувралд Ким Жон Уны охинтой төстэй дүр гарч, маргаан дэгдээлээ

Өмнөд Солонгосын шинэ цувралд Ким Жон Уны охинтой төстэй дүр гарч, маргаан дэгдээлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын “The Naver” платформ дээр гарч эхэлсэн “Princess Goes to School” нэртэй романтик, хошин өнгө аястай цувралд Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлтэй төстэй зохиомол дүр орсноор олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байна. Тус цувралд Ким Сол нэртэй ахлах ангийн охин гардаг бөгөөд тэр өөрийгөө Хойд Солонгосын удирдагчийн охин, эрх мэдлийг залгамжлагч байж болзошгүй гэдгээ мэддэггүй гэж өгүүлдэг.

“Ким Сол” дүр Ким Чу Аэтэй адилхан гэж үзээд шуугиж байна

Цувралын гол дүр Ким Солын төрх, дүрслэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны олны өмнө цөөн гарч байсан охин Ким Чу Аэтэй төстэй харагдаж байна гэж үзсэн хүмүүс сошиал орчинд маргаан өрнүүлжээ. Зарим үзэгчийн байр суурьт, “Хойд Солонгосын гүнж”-ийг баатарлаг, энэрэнгүй мэтээр харуулж буй нь Кимийн дэглэмийн талаарх ойлголтыг “зөөлрүүлэх” нөлөөтэй байж мэднэ гэсэн санаа давтагдаж байна.

Нөгөө талд, цуврал нь өндөр нууцлалтай гэгддэг Ким Жон Уны гэр бүлийн бодит амьдралаас тэс өөр орчныг бүтээж, сургуулийн өдөр тутмын амьдрал, залуусын харилцааны өнгө аясаар зохиомол өгүүлэмж өрнүүлэхээр сонгосон нь өөрөө асуудал дагуулж буйг онцолжээ. Түүх, дүрүүд нь зохиомол гэж тайлбарлаж болох ч олон детал нь Кимийн гэр бүлийн талаарх нийтэд танигдсан төсөөлөлтэй давхцаж байгааг үл тоомсорлож болохгүй гэж шүүмжлэгчид үзэж байна.

Өгүүлэмж: хамгаалалтын ажиллагаа, “тагнуул” залуутай харилцаа

Цувралын үйл явдлаар Ким Сол ангидаа нэр хүндтэй нэгэн бөгөөд түүний амь насанд халдах оролдлогууд удаа дараа гарна. Харин Өмнөд Солонгосын тагнуулын ажилтнууд хөндлөнгөөс оролцож, түүнийг хамгаалсаар байдаг. Мөн өөрийг нь хамгаалахаар томилогдсон тагнуулын ажилтан залуутай ойртон романтик харилцаа тогтоож буй хэсэг нь өгүүлэмжийн гол хэсгээр өрнөдөг байна.

Эхний анги гарсан ч үнэлгээ доогуур, сөрөг сэтгэгдэл давамгай

“Princess Goes to School” цуврал өнгөрсөн Пүрэв гарагт, 2025 оны 12 дугаар сарын 18-нд эхний ангиа цацжээ. Нэг анги л гарсан хэдий ч үнэлгээ 5-аас 1.92 гэж бүртгэгдсэн бөгөөд сэтгэгдлийн хэсэгт сөрөг байр суурь их байгааг мэдээлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх