Нүүр хуудас K-dramaӨмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2024 онд үзэгчдийн хүртээл болсон “Миний нөхөртэй гэрлээч” кинонд тоглохдоо Пак Мин Ён 37 кг хүртэл турсан нь олон нийтийн анхаарал татаж, багагүй маргаан дагуулж байсан. Тэрээр энэ удаад ч жингээ бууруулж, “Siren’s Kiss” кинонд дүр бүтээсэн байна.

“Хоол иддэггүй, зөвхөн ус болон архи л уудаг” дүрийн тухай ярив

Даатгалын залилангийн хэрэгт сэжиглэгдэж буй бүсгүйн дүрийг уг кинонд бүтээсэн жүжигчин саяхан болсон киноны сурталчилгааны үеэр тухайн дүрийнхээ нөхцөл байдлыг тайлбарлажээ. Тэрээр: “Түүний эргэн тойронд маш олон эмгэнэлт явдал болсон учраас тэр хоол иддэггүй, зөвхөн ус болон архи л уудаг” хэмээн хэлсэн байна. Үүний дагуу Пак Мин Ён дахин 37 кг хүртэл жин хасжээ.

Зураг авалтын үеийн дэглэм: өдөрт 3 литр ус, мацаг

Дүрийнхээ харанхуй талыг илүү тодруулахын тулд Пак Мин Ён зураг авалтын хугацаанд өдөрт 3 литр ус ууж, мацаг барьдаг байсан аж. Харин зураг авалт дуусмагц хэвийн жиндээ эргэн орсон бөгөөд жүжигчний хувьд энэ нь хийх ёстой зүйлсийн нэг гэж онцолжээ.

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх