Супер Боулын дараах шинэ хосын дүр зураг
Жүжигчин Орландо Блум (49) 21 насаар дүү загвар өмсөгчтэй хамтдаа харагдсанаар шинэ хайр дурлалынх нь тухай яриа улам хүчтэй өрнөж байна. Түүний хуучин сүйт бүсгүй Кэти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдотой ил тод болзож эхэлсэнтэй зэрэгцэн хоёр тал хоёулаа шинэ харилцаандаа орсон дүр зураг ажиглагдаж байна.
Daily Mail-ийн мэдээлснээр, АНУ-ын Калифорний мужийн Санта Клара хотын Леви цэнгэлдэх хүрээлэнд болсон Супер Боулын дараа Блум шаргал үстэй загвар өмсөгч бүсгүйн хамт гарч иржээ. Түүний хажууд байсан эмэгтэй нь 28 настай Швейцарын модель Луиза Лаеммел байсан байна.
Луиза Лаеммелтэй хамт өнгөрүүлсэн үдэш
Харсан гэрчийн мэдээлснээр, тэд Супер Боулын үеэр Raising Cane’s-ийн VIP хэсэгт хамтдаа байсан бөгөөд бусадтай маш эелдгээр харилцаж, бие биедээ нэлээн ойрхон, дотно аашилж байсан гэжээ. Тэд мөн Todd Graves, Жейми Фокс зэрэг зочидтой ярилцаж, хэсэг хугацаанд нэг дор байж харагдсан байна.
Тухайн өдөр Луиза Лаеммел богино цагаан футболк, хаки өмд, улаан бүсээр аксесуар хийсэн энгийн, спортлог төрхтэй байв. Харин Орландо Блум хар савхин хүрэм, малгай өмсөж, анхаарал татахгүй байхыг хичээсэн бололтой. Цэнгэлдэхээс гарахдаа Луеммел урт үсээрээ нүүрээ халхалсан ч Блумын гарыг чанга атгаж явсан нь харилцааны шинжтэй дохио гэж ажиглагчид дүгнэж байна.
Кэти Перри, Жастин Трюдо нарын шинэ роман
Орландо Блум, Кэти Перри хоёр 2025 оны зургаадугаар сард сүй тавих төлөвлөгөөгөө албан ёсоор цуцалсан. Хосын Дейзи нэртэй охинтой бөгөөд Блум өмнөх эхнэр, загвар өмсөгч Миранда Керртэйгээ Флинн нэртэй хүүтэй.
Нөгөө талд, Кэти Перри өнгөрсөн намраас хойш Жастин Трюдотой болзож байгаа нь олон нийтийн өмнө тодорхой болсон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэр Японд аялсан зургуудаа Instagram-даа байршуулж, Трюдотой хамт байгааг илэрхийлснээр харилцаагаа олон нийтэд “баталгаажуулсан” гэж хэвлэлүүд тэмдэглэж байна.
Саяхан тэд Швейцарийн Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр гар гараасаа хөтлөлцөн зочилж, дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг дахин татсан. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, Перри Трюдотой харилцаандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд Трюдо ч түүнд тогтмол цаг гаргаж, харилцаанд идэвхтэй оролцож байгаа гэжээ.
Кэти Перри өнгөрсөн оны аравдугаар сард Прага хотод тоглолт хийх үедээ тайзан дээр “Би аль хэдийн өөр хүнтэй болзож байгаа” хэмээн хэлснээр шинэ харилцаанд орсныг шууд байдлаар хүлээн зөвшөөрсөн байдаг.
Домогт хосууд шинэ замналаа тус тусдаа үргэлжлүүлж байна
Нэгэн цагт Холливудын “алтлаг хос” хэмээн нэрлэгддэг байсан Орландо Блум, Кэти Перри нар албан ёсоор салсныхаа дараа тус бүр шинэ романтик харилцаа эхлүүлж, өөр өөрийн амьдралын шинэ бүлгийг нээж байна.
Блум залуу загвар өмсөгч Луиза Лаеммелтэй илүү ойртох болж, Перри улс төрийн өндөр түвшний нэр хүндтэй хүн болох Жастин Трюдотой ил тод болзож эхэлсэн нь хоёулаа хуучин харилцаанаасаа нэг мөр цаашилсан дохио гэж олон нийт харж байна.
2 сэтгэгдэлүүд
Нас бол зүгээр л тоо гэж боддог хүмүүс байна даа
Хүн л бол хүн, сонголт нь өөрсдийнх нь хэрэг