Холливудын алдарт жүжигчин Орландо Блум Кэти Перритэй салсныхаа дараа шинэ харилцаа эхлүүлсэн нь ил болж, олны анхаарлыг татаж байна.
49 настай жүжигчин одоогоор 28 настай модель Луиза Леммельтэй үерхэж байгаа бөгөөд тэд хэдэн сарын турш харилцаагаа олон нийтээс нууцалж ирсэн байна. Саяхан хосууд Швейцарт хамтдаа амарч байгаагара харагджээ..
Тэд Цюрих хотын “Dolder Grand” тансаг зочид буудалд байрлаж, дараа нь Люцерн нуурын эрэг дээрх “Bürgenstock” амралтын цогцолборт амралтын өдрүүдийг өнгөрүүлсэн байна. Тэдэнтэй хамт жүжигчний гэрийн тэжээвэр нохой ч аялалд оролцжээ.
Энэхүү харилцааны тухай цуурхал анх Супербоулын дараа тэднийг хамт харагдсаны дараа гарч эхэлсэн юм.
Луиза Леммель нь сэтгэл зүйч мэргэжилтэй бөгөөд Calvin Klein, Maybelline, Yves Saint Laurent Beauty зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай модель юм.
Орландо Блум болон дуучин Кэти Перри нар 2025 онд есөн жилийн харилцааны дараа салсан. Тэд хамтдаа Дэйзи нэртэй охинтой бөгөөд жүжигчин өмнөх гэрлэлтээсээ Флинн нэртэй хүүтэй юм.


