Хятадын жүжигчин Lisa Wang 2000-аад оны эхэн үеэс урлагийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд сүүлийн үед “Үүрд чинийх байя” бүтээлд тоглосноос гадна олон кино, телевизийн цувралд дүр бүтээж ирсэн. Гэвч олон жилийн турш түүний санхүүгийн байдал хүндэрч, өрийн хэмжээ нь улам нэмэгджээ. Үүнд найзынх нь бизнес бүтэлгүйтсэн явдал ч нөлөөлсөн байна.
Wang-ийн ярьснаар, тэрээр найздаа рестораны бизнесийн зээл авахын тулд өөрийн нэрийг ашиглуулахыг зөвшөөрсөн аж. Гэвч найз нь ойролцоогоор 158 мянган ам.доллар-тай тэнцэх мөнгийг аваад алга болсон гэжээ. Үүний дараа Wang тухайн өрийг өөр дээрээ үүрэхээс өөр аргагүй болсон бөгөөд өөрийн өмнөх өртэй нийлээд нийт хэмжээ нь 317 мянган ам.доллароос давсан байна.
Дөрөвдүгээр сарын 25-нд жүжигчин бүсгүй Азийн хамгийн том насанд хүрэгчдийн шууд дамжуулалтын платформ гэгддэг SWAG сувгийн лайв нэвтрүүлэгт оролцжээ. Шууд дамжуулалтын үеэр түүнд эрэгтэй насанд хүрэгчдийн контент бүтээгч массаж хийсэн бөгөөд Wang цээжин хэсгээрээ нүцгэн гарч, санамсаргүйгээр биеийн хэсэг нь ил харагдсан нь олон нийтийн анхаарлыг татсан байна.
Гэсэн ч Wang ийм платформ дээр гарсандаа огт харамсахгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр: “Миний хөх бол минийх, түүнийг хэнд харуулах нь миний эрх” гэж хэлсэн байна.
Жүжигчин бүсгүй карьерынхаа эхэн үед нүцгэн зураг авалтад орж байсан тул энэ удаагийн туршлага түүнд харьцангуй амар байсан байж магадгүй гэж хэвлэлүүд онцолжээ. Мөн Wang өөрийн өрийн тал орчмыг аль хэдийн төлсөн гэдгээ хуваалцсан байна.
Шууд дамжуулалтын үеэр ирсэн хандив, дэмжлэгийн хэмжээнээс харахад тэрээр үлдсэн өрөө төлж дуусгахад тийм ч хол биш байгаа бололтой.

