Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнес“Оскар”-ын ёслол 30 жилийн дараа байршлаа өөрчлөхөөр боллоо

“Оскар”-ын ёслол 30 жилийн дараа байршлаа өөрчлөхөөр боллоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Оскар”-ын шагнал гардуулах ёслол сүүлийн 30 орчим жилийн хугацаанд анх удаа байршлаа өөрчлөхөөр боллоо.

Кино урлагийн хамгийн нэр хүндтэй уг арга хэмжээ 2002 оноос хойш Лос-Анжелес хотын “Долби” (Dolby Theatre) театрт уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн юм. Зөвхөн 2021 онд коронавирусийн цар тахлын хязгаарлалтын улмаас ёслолыг түр хугацаанд өөр газарт шилжүүлж байв.

Гэвч 2029 оноос эхлэн энэхүү уламжлал бүрмөсөн өөрчлөгдөхөөр болжээ. “Оскар”-ын ёслолыг цаашид Лос-Анжелес хотод байрлах “Пикок” (Peacock Theater) театрт зохион байгуулахаар тогтсон байна. Америкийн Кино урлагийн академи холбогдох гэрээнд хэдийн гарын үсэг зурсан бөгөөд уг тэмцээнийг 2039 оныг дуустал тус театрт зохион байгуулахаар төлөвлөж байгааг Variety хэвлэл онцоллоо.

Үүнээс гадна 2029 оноос эхлэн ёслолын арга хэмжээнд бас нэгэн томоохон шинэчлэл хийгдэх гэж байна. Өмнө нь ABC сувгаар албан ёсоор дамжуулдаг байсан бол 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд хүргэхээр болжээ. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрээс илүү олон үзэгч “Оскар”-ын ёслолыг саадгүй үзэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид тайлбарлаж байна.Ташрамд дурдахад, энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол 3 дугаар сарын 15-ны өдөр “Долби” театрт болж өнгөрсөн билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх