Өмнөд Солонгосын жүжигчин Пак Шин Хе хоёр дахь хүүхдээ тээж байгаа тухай мэдээлэл олон нийтэд хүрчээ.
Тэрээр 2022 оны нэгдүгээр сард жүжигчин Чой Тэ Жүнтэй гэр бүл болж, мөн оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авч байсан юм. TV Daily-ийн мэдээлснээр хосууд ирэх намар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах төлөвтэй байгаа бөгөөд жүжигчин бүсгүй одоогоор жирэмсний үеийн биеийн байдлаа анхаарч, хүүхдээ эрүүл саруул тээхэд голлон төвлөрч байгаа аж.
Уран бүтээлийн тухайд Пак Шин Хе хамгийн сүүлд Undercover Miss Hong кинонд дүр бүтээсэн байна. Харин жүжигчин Чой Тэ Жүн 2025 онд үзэгчдэд хүрсэн K-Drama Iron Family бүтээлд тогложээ.
