Гурван өдрийн фестиваль долдугаар сарын 2-4-нд болно
Азид нэр хүндтэй хөгжмийн фестиваль болохоор зорьж буй “Playtime” хөгжмийн наадам энэ жил долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд, нийт гурван өдрийн турш “Плэйтайм” хүрээлэнд зохион байгуулагдахаар товлогдсон. Өнөө жилийн наадмын эхний line-up албан ёсоор нийтэд танилцуулагдсан байна.
Molchat Doma, Kings of Convenience, HYUKOH зэрэг хамтлагууд headliner-оор тоглоно
Энэ удаагийн фестивалийн гол тайзнаа “Molchat Doma“, “Kings of Convenience“, “DIIV“, “STEREOLAB“, “HYUKOH“ зэрэг олон улсын танигдсан хамтлаг, уран бүтээлчид headliner байдлаар оролцоно.
Эхний line-up-тай зэрэгцэн наадмын тасалбар албан ёсоор худалдаанд гарсан бөгөөд тасалбарын мэдээлэл болон худалдан авах боломжийг Playtimefestival.com вебсайтаар дамжуулан нээлттэй болгосон байна.
