Нүүр хуудас Кино“Prostokvashino”-гийн шинэ ангид Путины дүр гарч, шуугиан дэгдээлээ

“Prostokvashino”-гийн шинэ ангид Путины дүр гарч, шуугиан дэгдээлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

ОХУ-ын дижитал стримингийн “Okko” платформ алдарт “Prostokvashino” хүүхэлдэйн киноны шинэ жилийн тусгай ангийг 2025 оны 12 дугаар сарын 26-нд үзэгчдэд хүргэлээ. Шинэ ангид Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг анимейшн дүрээр гаргасан нь олон нийтийн анхаарлыг татав.

Улаан талбай дээрх ерөнхийлөгчтэй “уулзалт”

Тус ангид гол баатрууд шинэ жилийг угтан Москвагийн Улаан талбайг зорьдог. Энэ үеэр Матроскин муур, Шарик нохой хоёр ерөнхийлөгч уламжлалт шинэ жилийн мэндчилгээ ээ Улаан талбайгаас шууд дамжуулах эсэх талаар маргалддаг. Тэд удалгүй талбай дээр ерөнхийлөгчтэй таарна. Шарик нохой түүнээс Оросын иргэдэд хандаж, хамтдаа шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх хүсэлт тавьж буйгаар үйл явдал үргэлжилнэ.

Путины дүрд дуу оруулсан жүжигчин

Ерөнхийлөгчийн дүрд жүжигчин Дмитрий Грачев дуу оруулжээ. Тэрээр “Comedy Club”-ын тайзнаа Путинд зориулсан элэглэлт дүр бүтээж ирсэн гэдгээрээ үзэгчдэд танил тул анимейшн дүрийн сонголт илүү анхаарал татаж байна.

Зөөлөн хүчний хэрэгсэл болгох оролдлого

“Prostokvashino” төсөл дээр ажилладаг “Soyuzmultfilm” студийн захирал Юлиана Слащева энэ оны эхээр Путины дүрийг хүүхэлдэйн кинонд оруулах санааг анх цухалзуулж, ийм алхам нь хилийн чанад дахь Оросын “зөөлөн хүч”-ийг бэхжүүлэхэд тусална хэмээн тайлбарласан байдаг. Шинэ ангид ерөнхийлөгчийг шууд оролцуулсан нь уг үзэл баримтлалын бодит хэрэгжилт болж байна гэж дүгнэж болно.

ЗХУ-ын классик зохиолоос орчин үеийн цуврал болсон нь

Орчин үеийн “Prostokvashino” 2018 оноос дахин дэлгэцнээ гарч эхэлсэн бөгөөд Эдуард Успенскийн 1970-аад онд бичсэн зохиол, ЗХУ-ын үеийн классик хүүхэлдэйн кинонуудын үргэлжлэл юм. “Prostokvashino” хэмээх нэр нь орос хэлээр “исгэлэн сүү” гэсэн утгатай, зохиомол тосгоны нэр бөгөөд шинэ хувилбарууд тус тосгоны орчин, баатруудыг орчин цагийн уур амьсгалтай хослуулан үзүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх