Нүүр хуудас Уран сайханСергей Брин дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ-3-т орлоо

Сергей Брин дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ-3-т орлоо

0 сэтгэгдэлүүд

“Forbes” сэтгүүл дэлхийн тэрбумтнуудын шинэчилсэн жагсаалтыг нийтэлсний дараа “Google”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансаанд гуравдугаар байрыг эзлэх болжээ. Түүний нийт хөрөнгийг “Forbes” 245 тэрбум ам.доллараар үнэлсэн байна.

Сүүлийн саруудад “Google” хиймэл оюун ухааны чиглэлд томоохон ахиц гаргаж, компанийн үнэлгээ өссөн нь Бриний хөрөнгийн хэмжээ огцом нэмэгдэхэд нөлөөлжээ. Мөн “Nano Banana” төслийн амжилттай байдал нь хөрөнгийн өсөлтийг улам дэмжсэн гэж шинжээчид дүгнэж байна.

Нөгөө талд, “Oracle” компанийн хувьцааны үнэ унасан нь компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хөрөнгийг багасгаж, түүнийг Серей Бриний доор бичигдэхэд хүргэсэн байна. Гэсэн хэдий ч Брин одоогоор дэлхийн хамгийн баян хүн Илон Маскаас нэлээд хол зөрүүтэй явна. “Tesla” компанийг удирддаг Маск 480.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэвээр байгаа бөгөөд дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын нэг номерын суудлаа хадгалсаар байна.

Сергей Брин дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ-3-т орлоо

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх