Нүүр хуудас УрлагSHINee-ийн Key: “30 гарсны дараа бүх зүйл эхэлсэн” хэмээн уран бүтээлийнхээ шинэ үеийн талаар ярив

SHINee-ийн Key: “30 гарсны дараа бүх зүйл эхэлсэн” хэмээн уран бүтээлийнхээ шинэ үеийн талаар ярив

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

K-pop-ийн домогт SHINee хамтлагийн гишүүн, “Pleasure Shop” дуугаараа сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд буй уран бүтээлч Key буюу Кибом “The Hollywood Reporter”-т өгсөн ярилцлагадаа 30 насны босго давсны дараах амьдрал, карьераа хэрхэн шинээр төсөөлж эхэлсэн тухай, мөн Америк дахь фенүүдтэйгээ дахин уулзах мэдрэмжийнхээ талаар илэн далангүй ярьжээ.

Key 33 настай, 15 гаруй жил урлагийн салбарт тасралтгүй ажиллаж байгаа ч, тэрээр өөрийгөө олон дүр төрхтэй хүн гэж үздэг. “Би заримдаа комедиан, заримдаа поп од, заримдаа зүгээр л жирийн залуу байдаг. Хүн бүрийн дотор өөр өөр 12 хувилбар байдаг гэж боддог” хэмээн тэр тайлбарласан байна.

“30 нас хүрээд л бүх зүйл эхэлсэн”

“Би багадаа 30 хүрэхэд уран бүтээлээ орхих байх гэж боддог байсан. Гэтэл бүх сайхан зүйл яг тэр үеэс эхэлсэн. Би амьдралдаа хамгийн гайхалтай зүйлсийг 30 наснаасаа хойш л туулсан. Би зүгээр л үнэн сэтгэлээсээ хийж чадаж байгаа зүйлээ хийсээр ирсэн, тэгээд л болоо” хэмээн тэр илэн далангүй хуваалцжээ.

Key уран бүтээлчийн хувьд илүү эрх чөлөөтэй болсон тухайгаа мөн онцолсон. “Өмнө нь хүмүүс утгыг нь ойлгохгүй бол дуу сонсдоггүй байлаа. Одоо бол хэл хамаагүй болсон. Би англи, япон, солонгос хэлээр дуулж болно — сонсогчид мэдрэмжээрээ л сонсдог болсон” гэжээ.

Америк дахь фенүүдтэйгээ уулзсан мэдрэмж

SHINee сүүлийн 10 жилд АНУ-д албан ёсоор тоглолт хийгээгүй байсан бөгөөд энэ удаад SMTown Live арга хэмжээний хүрээнд Лос Анжелест иржээ. “Бид тахал болон цэргийн алба гээд олон шалтгаанаар АНУ-д ирж чадаагүй. Харин одоо энд ирээд фенүүдээ харахад зүрх дулаацсан. Хайр мэдэрсэн. Бас бага зэрэг уучлал гуймаар санагдсан” хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ.

Тэрээр Америкт дахин ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, бие даасан аялан тоглолт зохион байгуулах талаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн SHINee-гийн хамтаар дахин АНУ-д ирэх хүсэлтэй байгаагаа ч нуугаагүй.

“Pleasure Shop” ба ирээдүйн уран бүтээл

Түүний хамгийн сүүлийн цомог болох “Pleasure Shop” өмнөх бүтээлүүдтэй нь харьцуулахад илүү зөөлөн, тайван хэв шинжтэй байсан ч, Key энэ жил дахин “Gasoline” шиг хүчирхэг уран бүтээл хийхээр төлөвлөж байгаагаа дурджээ. “K-pop-ийн давуу тал нь ямар ч төрлийг хольж болдогт оршдог. Би кинонд дуртай, урлагийн хослолд дуртай. Тийм болохоор ирэх цомогт тийм өнгө аяс оруулна” гэжээ.

«Би хэн бэ?» гэх асуултад

“Би хэн бэ гэдгийг яг нэг үгээр илэрхийлж чадахгүй. Би тайзан дээр Майкл Жексон шиг мэдэрдэг. Хөтлөгч бол Кона О’Брайен шиг, зураг авалтад орвол загвар өмсөгч шиг болдог. Энэ бүгд миний нэг хэсэг” гэж тэр сэтгэл хөдлөлтэй ярьсан нь түүний уран бүтээлчийн олон талт байдал, амьдралыг үзэх хандлагыг харуулж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх